Өнөөдөр Өмнөд Солонгосын нийслэл Сеүлд   Азийн бүс нутгийн томоохонд тооцогдох шинэтгэлийн Олон улсын бүтээлийн үзэсгэлэн нээгдлээ.  Энэ үзэсгэлэн дээр хамгийн нэр хүндтэй үзмэрээр Оросын хэсгийг  зүй ёсоор тооцож байна. Үүнд нанотехнологи, эрүүл мэнд, мэдээлийн технологи болон  бусад салбаруудын эрдэм шинжилгээний томоохон 60 гаруй бүтээлийг дэлгэн харуулжээ. Уламжлал ёсоор Олон улсын шүүгчид уламжлал ёсоор ярмаркийн шилдэг шагналтнуудыг тодорхойлоно, урьд жилүүдэд оросын шинэ бүтээл санаачлагчдад дээд шагнал ирж байсан юм. Урьд жилүүдэд  уг үзэсгэлэн нь Зүүн-Өмнөд Азийн орнуудад оросын шилдэг тэргүүний технологийг нэвтрүүлэх   хамгийн гол цэг болж байсан юм.