Хамгийн ядуу хятадууд хоёр дахин баяжина. Саяхан  Хятадын эрх баригчид хөдөө орон нутгийн амьжиргааны хамгийн доод  хэмжээг шинэ түвшинд хүргэв. Одооноос өдрийн  орлого нь 6 юань 3 зяо хүрдэггүй хятадын иргэд хамгийн доод түвшингийн ядууд тооцогдохгүй болж байгаа юм. Энэ нь америкийн долларт шилжүүлбэл, нэг доллар юм.

Урьд өмнө НҮБ-ын албан ёсоор тогтоосноор  амьжиргааны доод түвшинг өдөрт 55 цент тогоосон бөгөөд бусад олон улсын байгууллагууд хятад улсыг ядуурдын босгоо доогуур тогтоосон гэж шүүмжилдэг юм. Харин одоо  шүүмжлэгдэх нь бага болох болов уу. Амьжиргааны доод түвшинг хоёр дахин нэмэгдүүлснээр тус улс ДБ-ны тогтоосон хоногт  1,25 ам.долларын  нормативд ойртож буй юм.  Гэхдээ, Хятад улс энэхүү  шинэлэг зүйлийг нэвтрүүлсэн хэдий ч тус улсын амьжиргааны доод түвшин Европын орнууд болон  АНУ-тай харьцуулахад дунджаар 50-75 %   бага байгаа юм.

Сүүлийн арван жил Хятадад ядуучуудын тоо  2000 онд 94 сая байснаас 2010 оны эцэс гэхэд 27 сая хүртэл буурсан юм. Амьжиргааны доод түвшинг нэмэгдүүлэх нь үүнд хэрэгцээтэй байгаа хүн амын тоог 110-220 сая хүртэл өсгөжээ.  Үнэлгээгүй хэмжигдэхүүнд энэ үзүлэлтээр тус улс 10-15 жил хоцрогджээ.  Тэгсэн ч  Хятад улсад  ядуурлыг үй олноор давахад  дэвшил гарсан юм гэж  Оросын ШУА-ын Алс-Дорнодын  хүрээлэнгийн Нийгэм-эдийн засгийн судалгааны төвийн  тэргүүн, эдийн засгийн ухааны доктор  Андрей Островский ярьж байна.  Хятадын эрх баригчдын анхаарлыг ядуурлыг бууруулахтай тэмцэхээс  дутуугүй татаж байгаа зүйл юм гэж  шинжээчид ярьж байна.

Хятадын эдийн засгийн түргэн өсөлт олон сая хятатдуудыг ядуурлаас гаргасан боловч, түүнэс гадна баян, ядуугийн хоорондын цүнхээлий илүүтэй гүнзгийрүүлж өгсөн гэж Островский тайлбарлаж байна.«“Жиннигийн коэффициент” үүнийг тод томруун харуулж байна. Үүгээр эдийн засгийн ухаанд  нийгмийн давхаргын хуваагдлыг зэргээр үздэг гэдгийг заасан байдаг  юм.  Ашигийг тэнцүү хуваарилсан үед тэр нь тэг заадаг, харин тэнцүү биш зөрөөтэй үед 1 болдог.  Хятадад энэхүү үзүүлэлт одоо 0,5 дөхөж очоод байна.  Нөгөөтэйгүүр, 0,4  нийгмийн судлаачид үүнийг аймшигтай донсолгооны өмнөх дохио гэж нэрлэж байна» гэж Андрей Островский хэллээ.

2001 -2010 онуудад Хятадын Засгийн газар нэн ядуу иргэддээ зориулан 204,38 тэрбум юанийг олгосон гэж Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь  Зябао мягмар гаригт БНХАУ-ын КН-ын Төв Хорооны хөдөөгийн ядуу нутгуудыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх асуудлаар хийсэн зөвлөгөөн дээр мэдэгджээ.

Энэ нь их үү, бага уу? Мэдэж хэрэг юутай жишиж үзэхээс л харагдана. 204, 38 тэрбум юань одоогийн ханшаар 32 тэрбум доллар. Мэдэгдэхүйц их мөнгө – 35 тэрбум долларыг  баян хятадууд  10 жилд биш, нэг жилд л тансаг орд, харш, машин, гадаад орноор аялах, янз бүрийн алмаз эрдэнийн гоёл чимэглэлийн зүйлс  гэх мэтэд       зарцуулна.  Ийм тоо баримтыг олон улсын  Bain консалтингийн компани, энэ жилийн арван сарын үзүүлэлтүүдэд тулгуурлан гаргажээ.  Хятадад гоёл чимэглэлийн тансаг зүйлүүдийн үнэ  хямралын үед ч өсчээ, нөгөөтэйгүүр, дэлхийн дээдийн дэд зэрэглэлийн бараа хэрэглэгчдийн 10 %  Хятад улсад ноогдож байна гэж Bain компаний шинжээчид тэмдэглэж байна.

Хятадын жирийн иргэдэд энэ тоо баримт танил бус байхаа.Гэхдээ тэд бусдын хөдөлмөрийг шимж, танил тал, хээл хахуулиар олсон хятадын  баячуудын асар зузаан давхаргын тухай төсөөлж л байгаа. Энэ нь тус улсын амь зогоох төдий байгаа  олон арван сая иргэдийн улс-төрийн болон нийгэм-эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад  ерөөсөө ч нөлөөгүй аж.