Дэлхийн II Дайны жилүүдэд маршал Г.К. Жуков вермахтыг ялсан төдийгүй тэр харгис дайсанд хүчтэй цохилт өгч чадсан юм. Олон түүхчид, тэр дотроо өрнөдийнхөн түүнийг дэлхийн алдарт жанжинуудын эгнээнд багтаасан юм. Нацист Германыг үг дуугүй бууж өгөх актанд  түүний гарын үсэг байдаг нь учиртай юм.  Өнөөдөр 12-р сарын 1-нд алдарт жанжин Георгий Жуковын мэндэлсний 115 жилийн ойн өдөр.

Өнгөрсөн дайнаас таны сэтгэлд хамгийн их хоногшисон зүйл юу вэ? гэж асуухад " Москвагийн төлөөх тулалдаан  гэж Жуков хариулдаг байв. 1941 оны аймшигт намар нацистуудад бүслэгдсэн москвагийн иргэд К.Жуков тэднийг аврана гэж итгэж байсан юм. Тэдний итгэл биелэгдсэн юм. Гайхамшигтай нэгэн баримт байдаг юм. Москвагийн орчмын тулалдаанд К.Жуков 11 хоног унтаагүй гэдэг.

Гэхдээ тэр үеийг хүртэл  дийлдэшгүй  гэгдэж байсан дайсан  ялагдасан юм гэж  Дэлхийн түүхийн хүрээлэнгийн захирал Александр Чубаръян ярьж байна. « Константин Жуков бол бараг түүхэн чухал  цэргийн бүх ажиллагаануудад оролцож байсан. Тэр Москвагийн төлөө   тулалдаан оролцож, Ленинградын хамгаалалтанд маш том үүрэг гйүцэтгэсэн бөгөөд Сталинградын тулалдаанд ялалт байгуулсан. Эцэст нь хэлхэд, тэр Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлийн  Берлины ажиллагаа Жуковын нэртэй салашгүй холбоотой юм.  Тэрээр дайны дараах манай  Зэвсэгт хүчний түүхэнд асар их үүрэг гүйцэтгэж  байсан юм» гэж Александр Чубарьян хэллээ.

Монголын ард түмний хувьд Халхын гол тулалдаан нь сорилт байсан юм. Энэхүү ялалтыг байгуулахад  Г.К. Жуков олон шинэ тактик, аргуудыг  шуурхай хэрэглэсэн юм. Түүнчлэн, Жуков нь урьд өмнө үзэгдэж байгаагүй цэргийн шийдэмгий чанарыг харуулж байсан юм. Халхын голд японы түрэмгийлэгчдийг бут цохисон нь түүхэнд агуу их ач холбогдолтой юм. Энэ нь БНМАУ-ын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал хадгалагдасан төдийгүй, Японы цаашдын ирээдүйг цохилтонд оруулсан явдал юм.   

Түүний хувь заяа хосгүй юм. Жуков Дэлхийн нэгдүгээр дайны үед эрэлхэг  зоригоороо  Георгиевын загалмайгаар хоёр ч удаа шагнагдаж байжээ. Хоёр удаа хижгээр өвдөж байжээ. Гэхдээ энэ бүдгийг тэсч чадсан аж.  Жуков нь Сталинтай шууд маргалдаж  байсан ЗСБНХУ-ын удирдлага  дахь бараг ганц хүн байв.  Түүний толгой дээр байнга хэлмэгдлийн заналхийлэл байжээ гэж Александр Чубаръян хэлээд «Бусад олон алдарт жанжинуудын нэгэн адил түүний тухай бид эрдэм шинжилгээний судалгаа бичиж болох авч, тэрний  бүхэл бүтэн түүхэн  диссертац хадгалагдаж байна. Жуковын өвөрмөц удирдлагын ямар нэгэн зүйлүүдийг тэмдэглэж болох боловч түүнийг зоригжуулдаг  хатуу ааш зангийн тухай  дурьдахгуй  байхын аргагүй юм» гэж гэлээ.

Түүний тухай одоо болтол маргалдадаг. Түүнийг ихэнхи хүмүүс  цэргийн  гарамгай жанжин гэж тооцдог. Жишээ нь: америкийн цэргийн түүхч Мартин Кайден түүний тухай: “ Жуков бол ХХ зууны хамгийн олон тооны хүн оролцсон дайнуудын  жанжингуудын жанжин байсан. Тэр бол гайхамшигтай маршал байсан”.Зарим хүмүүс Жуковын удирдаж байсан цэргийн ажиллагаануудад маш олон хүн амь үрэгдэж байсан гэдэг.  Түүний эрс шаардамтгай  зан чанарын тухай багагүй бичсэн байдаг юм.  Жуков нь тухайн цаг үеийнхээ, ард түмнийхээ хатуу хахир, мятрашгүй, зоримог баатар  нь байсан юм.

”Жуковын жанжиных нь авъяас билэг болон түүний хүн  чанарыг биширч байсан юм. Би  Баруун Европд холбоотнуудынхаа ерөнхий командлагчаар ажиллаж байхдаа бид бүгдээрээ амьсгаагаа даран Жуковын командласан зөвлөлтийн цэргийн Берлины ялалтыг анхааралтай ажилаж байв. Жуков тоглоомонд  дургүй гэдгийг мэдэж байсан. Хэрвээ  тэр Германы төвд   фашизмын голомтыг устгана гэж  зорилго тавьсан л  бол тэр заавал хийнэ” гэж Дуайт Эйзенхауэр бичиж байжээ. 

1945 оны 6-р сарын 24-нд Москвад Улаан талбайд маршал Г.Жуков цагаан морьтой парад хүлээж авсан нь Ялалтын бурхан Георгий Победоносец тэнгээрээс  бууж ирсэн мэт санагдаж байв. Энэхүү гэгээн бэлэгдэл нь оросын ард түмний түүхэнд үүрд мөнх оршино.