Орос улсад болох парламентын сонгуульд өндөр технолог ашиглагдана. Шинэлэг зүйлийн нэг нь санал хураалтын үеэр саналын цахим хайрцгийг ашиглах явдал юм. Тэднийг  12-р сарын 4-нд Орос улс даяар хэдэн мянган сонгуулийн байруудад тавих  бөгөөд, гадаадын нилээд хэдэн орнуудад бас байрлуулна. Энэ техникийг ашиглах болсон нь  хүний хүчин зүйлийг   аль болохоор бага ашиглаж, алдаа, засвар гаргахгүйд оршино.

Ирэх ням гаригт Орос улсад Төрийн думын 6 дахь удаагийн сонгууль болно.  Энэхүү сонгуульд анх удаа улс төрийн долоон нам оролцоно. Түүнчлэн анх удаа депутатуудыг таван жилийн хугацаатай сонгох юм.  Үүний өмнө 4 жил байсан юм. Одоогийн сонгуулийн кампанит ажлын бас нэгэн чухал зүйл нь техникийн дэвшилийг өргөн хэрэглэх юм. Сонгуулийн 5 мянган байруудад саналын хуудас тоолох  цахим төхөөөрмжийг байрлуулна. Шинэ төхөөрөмж нь саналын хуудсыг оруулахад  хэний төлөө санал өгснийг  таниад, алдаатай бөглөснийг нь гологдолд оруулж, өөрөө  протокол хэвлэнэ.

Комиссид зөвхөн гарын үсэг зурах л үлдэж байгаа юм. Энэ тухай  Сонгуулийн төв комиссийн Холбооны мэдээлэлжүүлэлтийн төвийн тэргүүн  Михаил Попов “Оросын дуу хоолой” радиод хэлэхдээ «Цогцолбор нь санал хураалт явагдаж дууссаны дарааа хэдэн минутын дараа  түүний дүнг гаргаж өгнө. Ийм маягаар комисс нь санал тоолох гэж цаг алдахгүй. Үүнээс гадна  хэрвээ шаардлагатай бол саналыг гараар тоолох боломжийг бас тооцсон байгаа. Энэ нь янз бүрийн санал гомдол, зөрчилтэй холбоотой.  Шалгалтын үеэр бид олон удаа гараар тоолж үзэхэд машины тоо яв цав нийлж байсан юм. Техник бол техник шүү дээ, тэр хэзээ ч алдахгүй» гэлээ.

Мэдээж хэрэг, машиныг өөрөөр тоолоод өгөөрэй гэж найдах юм байхгүй. Эцэст нь хэлэхэд,  эдгээр төхөөрөмж нь хүний хүчин зүйлийг бүр мөсөн үгүйсгэдэг гэж Михаил Попов хэлж байна. Тэднийг дахин программчилна гэж хэзээ ч үгүй. Түүнээс гадна “гайхамшигтай-техник“ нь сонгогчидтой ярьдаг. Эмэгтэй хүний аятайхан дуу хоолой нь мэдээж хэрэг хэний төлөө саналаа өг гэдгийг заахгүй. Шинэ төхөөрөмж тансаг сайхан дуу хоолойгоор саналын хуудсаа буруу зүйлд хийх гэсэн хүн бүрийг  засна.

Жишээ нь хэрвээ сонгогч  худасныхаа толгойгий нь доош харуулан  хийх гэж байвал машин залруулна гэж Михаил Попов хэлээд «Төхөөрөмж сонгогчтой мэндэлж, түүнийг сонгуульд оролцосонд талархал илэрхийлнэ. Сонгогчид зөв үйлдэл хийхэд нь туслаж, түүнийгээ хэлнэ. Хэрвээ  хэн нэгэн  нэг саналын хуудасны оронд хоёрыг оруулах гэж оролдвол  тэр чанга дуугаар “Хоёр саналын хуудас байна. Нэг нэгээр нь оруулаарай “гэж хэлнэ. Үүнийг бүх сонгогчид, сонгуулийн байранд ажиллаж байгаа комиссийн гишүүд болон ажиглагчид анхааралдаа авч арга хэмжээ авах болно» гэлээ.

Өөр нэг шинэлэг зүйл гэвэл санал хураах цахим аппарат.  Энэ нь саналын хуудасгүйгээр сонголт хийх боломжтой. Сонгогч нь бүртгүүлэхдээ картыг авч, санал тоолох төхөөрөмжинд оруулахад   цахим дэлгэцнээ хувилбарууд гарч ирнэ. Тэгээд товч дарахад  туузан дээр баталгаа гарч ирнэ гэж Михаил Попов хэлээд «Сонгогч нь дэлгэцэн дээрхийг цаасан туузан дээр гарсантай харьцуулж үзэж болно, ингэснээр машин түүнийг сонголтоо зөв хийснийг мэднэ. Үүний дараа сонгогч төхөөрөмжөөс холдоход хэний төлөө санал өгснийг дараагийн хүнд харагдах боломжгүйгээр тууз ороогдоно. Ингэж нууц санал хураалт  явагдана» гэв.

Шинэ техникийн  туслалцаатайгаар   сонгуулийн санал авах байруудад саналаа өгөх  дараалал багасч, шуурхай явагдана гэдэгт  Сонгуулийн төв комиссид итгэлтэй байна.