Агаарын-сансрын батлан хамгаалах  /АСБХ/ цэргийн  командлалын байранд анхны харуулын цэргийн бүлэг өнөөдөр шинэ  албандаа орлоо гэж Интерфакс агентлаг уламжилжээ.  Орос улсад байгуулагдсан АСБХ цэрэг  нь ПДХС болон агаараас эсэргүүцэх хамгаалалтын асуудлыг шийдвэрлэхээр хариуцлагыг хүлээсэн “гэж АСБХ-ын командлагч дэслэгч-генерал Олег Остапенко командлалын байрны ээлжийн ахлах жижүүрийг илтгэсний дараа цохон тэмдэглэв. Тэрээр хэлэхдээ  АСЦХ-ын  командлалын байрны жижүүрийн ээлж пуужингийн дайралтын болон агаарын дайралтын эсрэг хамгаалалт, сансрын орон зайг хянах, оросын сансрын бүлэгмийн тойрог замын төхөөрөмжүүдийг хөөргөх болон удирдахад системийн хүч хэрэгсэлийг удирдан, зохион байгуулах хариуцлагыг хүлээж байгаа гэв.  Орос улсын ерөнхийлөгчийн 12-р сарын 1-ний шийдвэртэй холбогдуулан Орос улсын зэвсэгт  хүчинд шинэ төрлийн Агаар-сансрын батлан хамгаалах цэргийг бий болгов. Энэ бол зарчмын хувьд цэргийн  шинэ төрөл бөгөөд   Орос улсын агаар-сансрын салбарт аюулгүй байдлыг хангах зорилготой  юм.