Хятад улсад ойрын үед ДНБ-ний өсөлт эрс буурна . Энэ нь дэлхийн эдийн засгийн хөгжлийг сааруулж, сөрөг нөлөө үзүүлж болох юм гэж ОХУ-ын Хадгаламж банкны тэргүүн Герман Греф үзэж байна.Оросын томоохон банкны захирал өнөөдөр Казахстаны нийслэлд болсон эдийн засгийн чуулганд оролцлоо гэж РИА Новости агентлаг мэдээлжээ. Греф мэдэгдэлдээ: Хятадын ДНБ-ний  үйлдвэрлэл туйлдаа хүрээд байгаа бөгөөд үүний дараа  дэлхийн бүх орнуудад эдийн засгийн өсөлт эрс буурах хандлага ажиглагдсан гэжээ. Хятадын ДНБ нэгдүгээр улиралд 9,7 %, хоёр, гуравдугаар улирлуудад 9,1 % тус тус өсчээ.  Грефын үзэж байгаагаар, Ази тивийн байдал дэлхийн эдийн засгийн цаашдын хөгжлийн чухал бүрдүүлэгч хүчин болно.

“Сүүлийн хорин жил энэ бүс нутгийн ихэнхи хэсэг хурдацтай хөгжиж байсан бөгөөөд  энд тэргүүлэх гол зүйл нь хөгжилтэй орнууд руу экспорт гаргах явдал  байв.Харин одоо бид цаашид эдийн засгийн хөгжил  энэхүү загвараар явах нь  явуургүй гэж үзэж байна.  Экспортын нийт хэмжээ эрс буурч,  дэлхийн хэмжээнд тэнцвэргүй зүйл бий болж, хөгжиж байгаа орнуудад үйлдвэрлэгдэж буй  их хэмжээний  бүтээгдэхүүнийг цаашид хэрэглэж чадахгүй болж буй тай эдгээр орнууд одоооноос тулгарч байна – энэ бол эдийн засгийн  загварын өөрчлөлтийн өсөлт юм” гэж Оросын Хадгаламжийн банкны тэргүүн мэдэгдэв.