Өнгөрсөн намар цөмийн хөтөлбөрөөсөө болж  Израильтай дайны ирмэг дээр тулж ирээд байсан Иран зэвсэглэсэн дипломат мөргөлдөөнд орлоо. Мягмар гаригт британий дипломат төлөөлөгчдийн газар руу довтолсны хариуд Их Британи улс Лондон дахь элчин сайдын яамаа хаахаар шийджээ. Түүнчлэн Иранаас өөр нилээд хэдэн европын  орнууд Тегеранаас элчингээ татаад байна.  Их Британий ГХЯ-ны сайд Уильям Хейг саяхан хэлсэн үгэндээ ираны дипломатуудад тус улсыг орхиж явахад 48 цаг байгаа гэж мэдэгджээ. Хейгийн үзэж байгаагаар, хэт даврагсад британы дипломат төлөөлөгчийн газар луу дайрсан явдал нь ираны эрх баригчдын дэмжлэггүй болсон байж таарахгүй юм гэв. Сайд хэлэхдээ, болсон явдал бол дипломат харилцааны тухай Венын конвенцийг бүдүүлгээр зөрчисөн бөгөөд байж болошгүй зүйл гэж цохон тэмдэглэв. Тэрээр цааш нь хэлэхдээ түүний ийм  шийдвэр нь Тегеран, Лондоны хоорондын харилцааг таслахгүй, зөвхөн хамгийн доод хэмжээнд бууруулж байна гэв.  Их Британий ГХЯ-ны тэргүүн АНУ, ЕХ, Герман, Польш, Орос болон Хятад улсын үүссэн нөхцөл байдалдтай холбогдуулан  санаа тавьж, дэмжиж гаргасан хатуу мэдэгдэлүүдэд талархал  илэрхийлэв.  Тэрээр, британий иргэдийг шуурхай хүлээн авсан Арабын Эмиратын байгуулага, Түрк улсад  талархал илэрхийлэв. Уильям Хейг  мэдэгдэлдээ пүрэв гаригт Брюссельд  болох ЕХ-ны ГХЯ-ны тэргүүн нарын    уулзалт дээр Ираны эсрэг шинэ хориг тавих тухай асуудлыг хэлэлцэх болно гэв. Тэр энэ асуудлаар шийдвэр гаргах болно гэв.  Ираны ГХЯ-ны хувьд Лондон дахь элчин сайдын яамыг хаах болсон тухай муу мэдээ үүгээр дууссангүй. Франц, Герман, Итали,Нидерланд улс Тегеранаас элчин сайдаа татахаар байгаа тухай зөвлөлдөж мэдэгджээ. Тэгтэл Норвеги улс  бүр цааш явав. Тус улсын ГХЯ Ираны нийслэл   дэхь  ЭСЯ хаах шийдвэр гаргажээ. МАГАТЭ-гийн Ираны цөмийн объектуудын тухай байдлаарх илтгэл нийтлэгдсэний дараа Иран улс  европын орнуудтай харилцах  харилцаагаа улам дордуулсан юм.  Баримт бичигт Тегеран цөмийн зэвсэг байгуулахад идэвхитэй ажиллагаа явуулж байгаа тухай дурьдсан байсан юм. Үүний хариуд Их Британи, АНУ Ираны эсрэг шинэ хориг тогтоосон юм.