ОХУ- ын Сонгуулийн төв комисс Орос улсын Төрийн думын /оросын парламентын доод танхим/ сонгуульд ажиглагчаар оролцох Европын зөвлөлийн парламентын ерөнхий чуулганы   40 гаруй төлөөлөгчийг албан ёсоор бүртгэн авлаа.  Дээрх байгууллагын төлөөлөгчид нь Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын /ЕАБХАБ/  парламентын төлөөлөгчид,ЕАБХАБ-ын  Ардчилсан байгууллага, эрх зүйн  товчооны  болоод Хойд зөвлөлийн төлөөлөгчидтэй хамтран ажиллах болно. “Өнөөдрийн бадлаар СТК нь  Ардчилсан байгууллага, эрх зүйн товчооны  олон улсын 200 гаруй ажиглагч, Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын /ЕАБХАБ / парламентын 100 гаруй, Европын зөвлөлийн парламентын ерөнхий чуулганы 40 гаруй, мөн ТУХН орнуудын 200 гаруй ажиглагчид оролцоно”гэж Оросын СТК-иэс мэдээллээ.  СТК-ийн тэргүүн Владимир Чуров хэлэхдээ,  тус хороо нь  сонгуулиар ажиллах  дээрх олон улсын бүх 650 ажиглагчдыг бүртгэн авах бодолтой байна гэв. ОХУ-д парламентын сонгууль нь 12-р сарын 4-нд   явагдана.