Брюссель дэхь Олон улсын оюутны  спортын Гүйцэтгэх хороо 2017 онд болох Универсиада тэмцээний зохион явагдах газрыг зарлав. Зуны оюутны тоглолтууд Тайваний нийслэл Тайбэйд, харин өвлийн тоглолтуудыг Алма-Атад зохион явуулахаар болжээ.  Универсиада тэмцээнийг явуулахаар Тайвань Бразилийг давжээ. Зуны тоглолтууд нь хоёр жилд нэг удаа  явагддаг аж. Энэ жил Олон улсын оюутны  тоглолтууд нь  хятадын Шэньчжэньд болсон юм.  2013 онд тус тэмцээнийг Татарстаны нийслэл Казань зохион явуулна. Казахстаны өвлийн оюутны тоглолтуудыг зохион явуулах мэдэгдэл нь Итали улс нэрээ татсаны дараа байсан ганц санал байжээ.