Хятадын эрх баригчид хөдөө орон нутгийн ядуучуудад шинэ зурвас татлаа. Одоогоос өдөрт 6,3 юань буюу нэг  доллароос доош орлоготой ядуучуудыг нэн ядууд тооцох аж. Үүний өмнө амьдралын доод өртөг өдөрт 0,55 доллар байсан гэж британий Би-Би-СИ теле радио компани уламжилжээ.  2010 оны тоо баримтаар  хятдаын тосгонуудад 27 сая хүн нэн ядуу амьдралтай байна. Шинэ хууль хятадуудад ядуугийн тэтгэмж авахад болон мэргэжлийн дамжаанд суралцахад  болоод  зээл авах боломж олгох юм. Олон улсын хамтын нийгэмлэг  Хятад улсыг албан ёсны ядуугийн босго дэндүү доогуур гэж шүүмжилдэг юм.  Харин одоо Хятад улс нь Дэлхийн банкны тогтоосон нэг өдрийн хамгийн доод хэмжээний орлого 1,25 долларт ойртуулжээ.  БНХАУ-ын дарга Ху Зиньтао хөдөө нутгийн хүн амын дунд ядууралтай тэмцэх болон “нийгмийн зохицолтой ” нийгэм байгуулах нь БНХАУ-ын удирдалгын хамгийн гол зорилгуудын нэг гэж нэг бус удаа мэдэгдэж байсан юм.