Египет улсад хоёр хоног үргэлжилсэн парламентын сонгуулийн дараах саналын хуудас тоолох ажил эхэллээ гэж өнөөдөр араб хоорондын “Аль-Жазира” телевизийн суваг мэдээллээ. Санал хураалтын урьдчилсан дүнг лхагва гаригийн үдэш зарлана. Санал хураалтын эхний шатны тооллогын урьдчилсан дүнгээр египтийн есөн тосгонд саналын дийлэнхи хувийг лалын  “ Эрх чөлөө, шудрага ёсны “нам, “Ан-Нур” салфистийн нам, “Вафд” нам болон “Египтийн эвсэл” намууд авчээ.  Шинжээчдийн үзэж байгаагаар, сонгуульд нийт сонсгогчдын 70 % оролцжээ.  Египтийн одоогийн  сонгууль нь 1-р сарын 25 нд эхэлж тус улсын удирдагчаар 1981 оноос хойш ажиллаж байсан  Хосни Мубаракийг огцруулсан  хувьсгалаас  хойш Египет улсад болж байгаа анхны парламентын сонгууль юм.