Орос улсын СТК  ирэх оны 3-р сарын 4-нд болох  ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид үнэ төлбөргүй сурталчилгаа явуулах ХМХ- үүдийн нэрсийн жагсаалтыг баталлаа. Энэ бол Холбооны телевизийн сувгууд,  радио,үүнд: “Оросын дуу хоолой” радиокомпани болон  хэд хэдэн    гадаадад нэвтрүүлэг явуулдаг   радио болоод нилээд хэдэн сонин орж байна. Орос улсын ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа хэдэн өдрийн өмнө эхлэсэн юм.  Өнгөрсөн ням гаригт Москвад улс төрийн  намуудаас хамгийн түрүүнд “Нэгдсэн Орос улс” нам их хуралаа хийсэн юм. Уг хурал одоогийн ерөнхий сайд Владимир Путиныг Оросын ерөнхийлөгчид нэрийг нь дэвшүүлсэн юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны ажлын эхлэл 12-р сарын 4-нд явагдах  тус улсын Төрийн думын  - парламентын доод танхимын сонгуультай давхцаж байна.