Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев оросын 17 залуу иргэнд тэдний байгуулсан гавъяанд талархал илэрхийлэв. Төрийн тэргүүн Москва хотноо болж байгаа “ Ирээдүй биднээс ” залуучуудын уулзалтанд оролцож байгаа тэдгээр залууст “Амьдралын идэвхитэй байр суурьтай болон Орос улсын төлөө нийгмийн үйл ажиллагаа”  явуулж буйд нь  талархал илэрхийлж шагнал  гардууллаа.  Шагнал хүлээн авсан  21-29 насны залуучууд үндсэн ажлынхаа хажуугаар нийгмийн идвэхитэй ажил явуулдаг юм. Тэдний дунд: 22 настай Кирилл Брук мэс засал өндөр үнэтэй мэс засал  шаардагдсан хүүхдүүдэд 400 мянган рублийг цуглуулсан, 23 настай Сергей Крапенко Орос улсын хамгийн залуу Хүндэт  донор,  21 настай Павел Мамаев нууцаар ажиллаж байсан 50 гаруй казиног хаахад хувь нэмрээ оруулсан аж.