“Адмирал Кузнецов” нисэх онгоц тээгч усан онгоц тэргүүлүүлтэй  Оросын тэнгисийн цэргийн флотын хэсэг хөлөг онгоц   12-р сард  алс аялна. Аялалынхаа явцад  Оросын тэнгисийн цэргийн флотын бааз байрладаг сирийн Тартус боомтод очих төлөвлөгөөтэй аж.  Цэргийнхэн  ямар нэгэн улстөрийн санааг үгүйсгэж байна. Гэхдээ үймээнд автагдсан Сирийн эргүүдээр Оросын  усан онгоцнууд байгаа нь Башар Асадын дэглэмийн эсрэг  хүч хэрэглэхийг шаардаж байгаа өрнөдийнхний ширүүн тэмцэлийг жаахан намжааж  болох юм гэж шинжээчид итгэлтэй хэлж  байна. 

Оросын Тартус бааз нь гадаадад байгаа цорын  ганц бааз юм. Бааз нь Хар тэнгисийн флотын усан онгоцуудад техникийн засвар, үйлчилгээ явуулдаг  газрын хувьд  ашиглагддаг юм. Одоогийн байдлаар оросын усан онгоцуудад бааз байхгүй. Гэтэл саяхан Сирийн эргүүдээр АНУ-ын Тэнгисийн - цэргийн хүчний гавшгай бүлгэм гарч ирсэн юм. Түүний бүрэлдэхүүнд хамгийн сүүлийн үеийн нисэх онгоц тээгч “Жорж Буш” хөлөг онгоц оржээ.

Хойд флотын хөлөг онгоц 2010 онд Сирид байдал энх амгалан  байхад төлөвлөгөөнд орсон байсан юм гэж оросын цэргийнхэн тэмдэглэж байна. Тиймээс үүнийг америкчуудтай адилтган үзэж болохгүй юм. Гэхдээ Оросын Тэнгисийн цэргийн хөлөг онгоцууд  тогтоол гаргахаар сүрдүүлж байгаа  Сирийн эрэг дээр байгаа нь  нилээд тогтуун үр дүнтэй байх юм гэж Нийгэм-улс-төрийн судалгааны төвийн захирал Владимир Евсеев ярьж байна.

”Адмирал Кузнецов” хөлөг онгоц Газрын-Дундад тэнгист ирж буй нь Орос улс НАТО-гийн сирийн асуудлыг цэргийн  хүчээр шийдвэрлэхэд саад болно гэдгийг гэрчилж байна. Юутай ч гэсэн, ийм хөлөг  онгоц байгаа нь Сирийн эсрэг  цэргийн ажиллагааг тэнгист хийх боломжгүй болгож байгаа юм. Энэ нь НАТО-гийн орнуудад энэ асуудлыг хүчээр шийдвэрлэх гэж  оролдлого хийхэд анхааруулга  болж байна. Одоо Сирид хувьсгал болж байгаа гэдэгт би итгэхгүй байна, яагаад гэвэл сөрөг хүчнийхэн дийлэнхи хүмүүсийн бодол санааг илэрхийлэхгүй байгаа. Одоо Сирид ардчилсан сонгууль явуулах ажил тулж ирээд байна. Үүнд сөрөг хүчнийхэн ихэнхи  саналуудыг авч чадахгүй. Тэд үүнийг мэдэж байгаа болохоор төрийн дэмжлэгт тулгуурлан засгийн эрхийг зэвсгээр хүчээр авах бодолтой байна.  Тухайлбал, сөрөг хүчнийхэн Түркээс болон Францаас дэмжлэг авч байна гэсэн мэдээлэл ирж байна. Шаардлагатай тохиолдолд Орос улс Газрын-Дундад тэнгисийн усны энэ хэсэгт байнгын эргүүл хийж эхлэх юм» гэж Владимир Евсеев хэллээ.

Мэдээж хэрэг, Оросын болон АНУ ын  цэрэг-улс төрийн удирдлага ямар нэгэн мөргөлдөөн гарна гэж үзэхгүй байгаа. Гэхдээ байдал хурцадах нь онолын хувьд боломжтой юм гэж Орос улсын цэргийн шинжээч Виктор Баранец тэмдэглээд «Ливиэс Сири ялгаатай гэдгийг бид маш сайн ойлгож байгаа бөгөөд энэ асуудлаарх Орос улсын байр суурь  АНУ, НАТО-той  тэрсэлж байгаа юм. Манай улс төрчид, дипломатууд нилээд хурц мэдэгдэл, эсрэг дайралтуудыг хийсэн. Мэдэгдэл улам хурцдаж байна. Гэхдээ манай хөлгүүд сирийн эргүүдэд  дөхөж очиход     тус улсын байдал өөрчлөгдсөн байна. Яагаад гэвэл сөрөг хүчнийхэн, арми болон улс төрийн удирдлага  яриа, хэлэлцээрийн замаас өөр зам үгүй гэдгийг ойлгож эхлээд байгаа юм.

”Адмирал Кузнецов” нисэх онгоц тээгч хөлгийг  аялалд завьны эсрэг “ Адмирал Чабаненко” хөлөг онгоц дагалдан явна.  Дараа нь тэдэнтэй харуулын “Ладный” хөлөг онгоц нэгдэнэ. Түүнчлэн, цэргийнхэн усаар аялахын зэрэгцээ нисэх тавцангаас нислэг үйлдэхээр төлөвөлөж байна.  Гэхдээ сирийн эргүүдээс нилээд зайтай газар юм.