Атомын ЦС барих дэлхийн зах зээлийн барагцаалбал тавны нэгэн нь ойрын жилүүдэд оросын «Росатом» улсын корпорацод ногдох бололтой. Эдүгээ тус кампани АЦС-ын 29 блок барих захиалга аваад байна.Олон улсын атомын энергийн агентлаг шинэ станц барих  дэлхийн зах зээлийг эрчим хүчний 350 блокоор үнэлэв. Японы «Фукушима» АЦС-ын эмгэнэлт хэрэг явдал  атомын энергийн ирээдүйд итгэх итгэлийг хэд хэдэн улсад сулруулж, заримы нь атомыг энх тайван зорилгоор ашиглах төлөвлөгөөг зогсооход хүргэсэн боловч байдал ийм байна. Зах зээлийн өрслөдөөн ч сулрахгүй хэмээн шинжээчид үзэж байна.

Тэр ч байтугай Өмнөд Солонгос мэт хүчит шинэ шинэ этгээд зах зээлд гарч мэднэ. Иймээс зах зээлийн төлөө тэмцэл ширүүснэ гэж Курчатовын нэрэмжит хүрээлэнгийн атомын талаархи шинжээч Андрей Гагаринский тэмдэглээд «Энд Франц, АНУ, Япон, Орос улсууд байгаа. Бас Өмнөд Солонгос нэмэгдлээ.. Одоохондоо Солонгос станц барих бодохгүй байгаа юм. Энэ зах зээлд гарахыг л оролдож байна. Тус улс америкийн туршлагад тулгуурлсан өөрийн  гэсэн боловсруулалттай» гэв.

Эдүгээ Орос улс 12 блок гадаадад барьж байгаа бөгөөд бас 7 блок барих хэлэлцээр байгуулаад байна. Иймээс Орос дэлхийн зах зээлийн тавны нэгийг эзлэх бодит боломжтой. Манай орон АЦС-2006 гэгч шинэ үеийн атомын станцын төслийг боловсруулсан юм. Энэ төслөөр томоохон станц тухайлбал Хятад Энэтхэг хоёр улсад барьж байна гэж Андрей Гагаринский тэмдэглээд «Эдүгээ АЦС-2006 бол хамгийн дэвшилт загвар билээ. Ирэх онд  шинэ үеийн станцын төсөлтэй болно. Энэ нь хамгийн оновчтой ТОИР хэмээх реактор» гэлээ.

АЦС-2006 төсөл АС ашиглах байгууллагуудын европын нийгэмлэг ба МАГАТЭ-гийн аюулгүй байдлын шаардлагад бүрэн нийцэж байна.Хуучин социалист орнуудын зах зээлийн төлөө тэмцэл хурцдсан гэж сүүлийн үед шинжээчид ярьцгааж байна. Эдгээр зах зээлд гарахыг америкийн атомын бизнес оролдож байна. Гэвч АНУ Оросыг мөн зах зээлээс ойрын үед шахан зайлуулж чадахгүй бололтой гэж Андрей Гагаринский үзэж байна. «Одоогоор бид түрүүлж байна. Чехэд тендерийн дүнгээр америкийн бизнесийг зайлууллаа. Болгарт бас амжилт гаргана гэж найдаж байна» гэж Гагаринский хэллээ.

 Оросын мэргэжилтнүүд Чех, Словак хоёр улсад Темелин, Моховец АЦС-уудыг гүйцээж барьвал эдгээр хоёр улсаас эрчим хүчээ хэд хэдэн АЦС-аа шат шатаар хаах төлөвлөгөөтэй байгаа Германид нийлүүлж мэднэ.