Парламентын сонгуулийн ажиллагаа дээд туйлдаа ойртлоо. Энэ оны оросын улс төрийн амьдралын гол үйл явдал-хууль тогтоох дээд засгийн сонгууль хүртэл 4 өдөр үлдээд байна. Улсын думын сонгуультай холбогдуулан явуулсан санал асуулгын үр дүнг нийтлэхийг өчигдрөөс хориглов. Эдгээр мэдээ баримтыг Интернетийг оролцуулан хэвлэл мэдээллийн аль ч хэрэгсэлд байрлууж үл болно. 12-р сарын 3-нд зарлах «нам гүм өдөр» гэгчийн өмнөхөн ийн арга хэмжээ авсан байна. Зорилго нь сонгогчид гаднын шахалтад авталгүй сонголт хийх боломжтой байхад оршино.  

Хорио Орос улсад сонгуулийн бүх хэсгийг хаах 12-р сарын 4-ний 21 цаг хүртэл  хүчин төгөлдөр байх юм. Мөн цагаас Сонгуулийн төв комиссиос сонгуулийн урьдчилсан дүнг зарлаж, нийгэм судлаачид экзит-полын мэдээ баримтуудыг нийтлэж эхлэнэ.Одоо холбооны систем, эрчим хүчний хангамж болон аюулгүй байдлыг хангах системийг сонгууль эхэлтэл шалгана. Бид санал хураалтын явцад ямар ч түвэг бэрхшээл гарахаас сэрэмжлэхийг хичээсэн гэж Сонгуулийн төв комиссын тэргүүн Владимир Чуров хэлээд «ОХУ бол олон үндэстний орон юм. Иймээс 10 бүс нутагт сонгуулийн хуудасыг хоёр ба түүнээс олон хэлээр хэвлэн гаргасан. Жишээ нь Башкирт  орос, башкир, татар, БН Марий Эл улсад орос, уулын ба нугын гэгч марий хэлээр нийтлэсэн» гэв.

Сонгуулийн хэсэг ОХУ-аас дипломат харилцаа тогтоосон 145 улсад нээгдэнэ. Зарим гадаад улсад болон Оросын алс бөглүү нутагт  санал хураалт ид явагдаж байгаа хийгээд 12-р сарын 2-нд дуусана. Харин сонгуулийн  дүнг 12-р сарын 4-ний орой хүртэл оросын бүх сонгогч саналаа өгч дуустал нууцлах юм. Оросын ба олон улсын ажиглагчид гадаадын хэсгүүдэд сонгуулийн дүн гаргах ажиллагааг ажиглаж, үнэлгээ өгөх юм. Гадаадын нийт 649 ажиглагч  Улсын думын сонгуулийн явцыг ажиглана. Тэд ТУХН, Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага, Европын зөвлөлийн парламентын ассамблей, ШХАБ, Хойд зөвлөлийг төлөөлөх юм.

Түүнээс гадна 20 гаруй орны Сонгуулийн төв комиссын тэргүүн нарыг урисан гэж Владимир Чуров хэлээд «Улс төрийн намуудын 500 мянган төлөөлөгч  санал хураалтын явцыг ажиглаж хянах юм.Оросын хууль тогтоомж бол олон улсын ажиглагчид холбооны сонгуульд байлцахыг зөвшөөрсөн европын цөөнхөн хууль тогтоомжийн нэг гэдгийг дурдая.Тэд зөрчлийн тухай акт тогтоохоос  гадна оросын ажиглагчидтай адилхан эрхтэй юм.Гэвч гадаадын ажиглагчид манай хуулийг тэр болгон даган мөрдөхгүй байна. Тэд сонгуулийн хэсэгт дүрс бичлэгийн багажтай дайран орсоныг нэг бус удаа харсан» гэв.

Сонгуулийн хэсэгт гэрэл зураг авч, дүрс бичлэг хийж болохыг  Сонгуулийн төв комиссын тэргүүн дурдав. Гэвч нууцаар гэрэл зураг авч, дүрс бичлэг хийж, хүний зөвшөөрөлгүйгээр тод том зураг авахыг хориглосон юм. Ер нь оросын хүн ам сонгуульд оролцохыг улам сонирхох болсон гэж шинжээчид тэмдэглэв. Одоогоос дөрвөн жилийн өмнө болсон түрүүчийн сонгуулиас илүү олон хүн энэ удаагийн санал хураалтад оролцоно гэж бодож байна.