АНУ-ын ПДХС-ийг өрнүүлэх төлөвлөгөөтэй холбоотой  Европын  байдлыг Оросын  болон НАТО-гийн төлөөлөгчид өнөөдөр Москвад хэлэлцэнэ. Үүнд ОХУ-ын ЗХ ний Ерөнхий штабын дарга Валерий Герасимов болон Хойд-Атлантын эвслийн олон улсын цэргийн штабын дарга Юрген Боргеманн нар оролцоно. 12-р сарын 1-нд дэслэгч-генерал Боргеманн ОХУ-ын Цэргийн академийн  Ерөнхий штабын    багш нар болон  сонсогчдын өмнө үг хэлнэ.Тэрээр Алабино дахь /Москва орчмын / Цэргийн баруун тойргийн Гвардийн 5 -р  мотобуудлагын тусгай бригадын  бие бүрэлдэхүүний цэргийн сургалтын бэлтгэл ажилтай танилцана.