БНАСАУ зургаан талт яриа-хэлэлцээрийг ямар нэгэн урьдчилсан тохиролцоогүй сэргээхэд бэлэн байна . Түүнчлэн   2005 оны 9-р сарын 19-н зургаан талт яриа хэлэлцээрийн хамтарсан мэдэгдэлийн  үүргүүдийг биелүүлэхэд бусад талууд бэлэн бол   Пхеньян нь  уг баримт бичгийн заалтуудыг биелүүлэхэд бэлэн гэжээ.  Энэ тухай лхагва гаригт БНАСАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч мэдэгджээ. Үүнтэй зэрэгцэн  тэрээр Хойд Солонгосын ” цөмийн хөтөлбөрийг энх тайвны зорилгоор хэрэгжүүлэх боломжийг хаах ба  тодорхой бус хугацаагаар хойшлох гэсэн  оролдлогуудыг тэвчихгүй “гэж цохон тэмдэглэв.