Европын бүлгэмийн сангийн сайд нар  Брюссельд болсон ээлжит хуралдаанаас Грек улсад зээлийг төлөхөд  8 тэрбум еврог гаргахыг сайшаажээ. Зургаа дахь удаагийн энэхүү ажиллгагаа нь үүний өмнө Европын бүсийн орнуудын болон ОУВС-гийн  шаардлагаар тус улс хямралын эсрэг шинэчлэлүүдийг явуулах баталгаа өгсний дараа олгохоор түр гацаанд ороод  байсан юм. Грект туслах хөтөлбөр нь нийт 110 тэрбум евро бөгөөд, одоогийн байдлаар 130 тэрбум еврогийн хэмжээтэй  тусламжийн хоёр дахь багцыг зөвшилцөж байна.  Энэхүү тусламжийг  олгох ажиллагаа нь Грекийн засгийн газар бүтцийн шинэчлэл хийх төлөвлөгөөг  ЕХ болон ОУВС-нд  бичгээр  ирүүлэх  хүртэл нэг сар саатсан юм. ОУВС Грект үзүүлэх  ээлжит тусламжаа 12-р сарын эхээр дэмжих магадлалтай байна.