Мягмар гаригийн үдэш Египтэд парламентын сонгуулийн санал хураалтын эхний шат  дуусч, санал тоолж байна. Энэ тухай РИА Новости агентлаг мэдээлжээ. Даваа гаригийн санал хураалттай харьцуулбал хоёр дахь өдрийн санал хураалтаар сонгогчдын идэвхи нилээд буурсан аж. Парламентын сонгуулийн хоёрдахь шат 12-р сарын 14-15 ны өдрүүдэд болно. Хосни Мубаракийн дэглэмийн дараа Египт нь парламентын доод танхимын депутатуудыг анх удаагаа сонгож байгаа юм. Сонгууль нь нилээд хүнд схемээр газар зүйн зарчмаар  гурван шаттай явагдаж байгаа бөгөөд ирэх оны 1-р сарын 10 хүртэл үргэлжлэх юм.