2012 оноос эхлэн Хятадын  телевизээр олон ангид уран сайхны киног гаргах бөгөөд кино гарч байх үед реклам гаргахыг хорьжээ.  Энэ тухай өнөөдөр Хятадын улсын  радио, кино,  телевизийн хорооноос  мэдэгджээ. Энэ арга хэмжээ нь сүүлийн үед Интернетэд байр сууриа алдаад байгаа телевизийн нэр хүндийг өсгөх зорилгоор хийгдэж байгаа аж. Ихэнхи хятадууд одоо телевизийн олон ангит киног зурагтаар биш, он лайнаар харах болжээ. Хятадын хүн амын ихэнхи ХМХүүдэд телевизийн рекламыг багасгахтай холбоотой  арга хэмжээ авахыг хүсч саналаа ирүүлж байгаа аж. Гэхдээ мэргэжилтнүүдийн үзэж буйгаар  шинэ зүйл нь улсын төсвийг жилд  хэдэн тэрбум юаниар  хоосруулж мэдэх гэнэ.