Рейтингийн Fitch агентлаг АНУ-ын зээлийн урт хугацааны таамагийг “сөрөг” болтол буурууллаа.  Рейтинг нь урьдын адил “ААА” дээр байсаар байна. Түүнийг дахин хэлэлцэх боломжийн тухай Fitch долоо хоногийн өмнө мэдэгдэж байсан аж.  Наймдугаар сарын эхэнд түүхэнд анх удаа АНУ-ын рейтинг “ААА”-с “АА” хүртэл буурсан юм. Үүний дараа дэлхийн санхүүгийн зах зээл дээр үймээн эхэлсэн юм. Америкийн сангийн яам тэр үед 2 их наяд долларыг алдаж тооцсон гэж мэдэгдсэн юм.