Хятадын Ардын чөлөөлөх Армиийн дэргэд Стратегийн төлөвлөлтийн удирдах газар байгуулагдлаа. Шинэ хэсэг байгуулагдсан нь БНХАУ-ын цэрэг-улс төрийн нөлөө өсч, тус улсын удирдлагын зэвсэгт хүчний өмнө тавьж байгаа зорилтууд хүндэрсэнтэй холбоотой гэж ажиглагчид таамаглаж байна.

Албан ёсны мэдээнүүдэд Удирдах газар байгуулах болсон тухай шийдвэрийг  Хятад улсын дарга Ху Зиньтао болон Цэргийн төв зөвлөл /ЦТЗ/ дэмжижээ. Удирдах газрыг нээх ёслолд Улс төрийн товчооны  гишүүн, ЦТЗ-ийн дэд тэргүүн Го Босюн хүрэлцэн иржээ.  Үүгээрээ арван хоёр салбартай  шинэ удирдах газрын онцгой үүргийг харуулж буй юм. Го Босюны хэлснээр, Хятадын ардын чөлөөлөх армийн /ХАЧА/ Стратег төлөвлөлтийн  Удирдах газар байгуулах болсон нь дан ганц  хятадын армийн батлан хамгаалах болон цэргийн бүтээн байгуулалтын чанар, үр ашгийг дээшлүүлэх зорилготой гэжээ.

Хятадын ХМХ-үүдийн мэдээлснээр, шинэ удирдах газрын зорилгуудад ХАЧА-ийн чухал стратегийг  судлах асуудал орж байгаа аж. Тус удирдах газар нь  армийг шинэчлэхтэй холбоотой болон ХАЧА-гийн стратегийн нөөцүүдийг  хуваарилахтай холбогдуулан  төлөвлөгөө, санал, зөвлөмжүүдийг боловсруулан гаргаж байх аж.  Удирдах газрын боловсруулах асуудлын хүрээнд дэлхийн цэрэг-улс-төрийн байдлын дүн шинжилгээ орох ёстой гэж шинжээчид үзэж байна.

БНХАУ-ын улс төрчид болон цэргийнхний сүүлийн жилүүдэд нийтлэгдсэн ихэнхи  нийтлэлүүдэд  зэвсэгт хүчин “Хятадын сэргэн мандалт” хөтөлбөрт илүү идэвхитэй үүрэг гүйцэтгэх ёстой болон тус улсын гадаад дахь сонирхлыг илэрхийлэх ёстой гэжээ. Зэвсэгт хүчнийхэнтэй хамтарч шйидвэрлэх асуудлуудын дунд далайн цахилгаан холбоог хамгаалах, гадаадад  байгаа Хятадын өмч хөрөнгийн аюулгүй байдлыг хангах  болон “халуун цэгт байгаа”  хятадын иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах ажиллагаа явуулах. Түүнчлэн,  Арми нь Эрчим хүчний салбарт  болон тус улсын  бусад нөөцийг хэрэгжүүлэхэд оролцож болно гэж Москвагийн их сругуулийн дэргэдэх  Ази, Африкийн  хүрээлэнгийн дэд захирал Андрей Карнеев ярьж байна.

«Хятадын  шинжээчдийн нийгэмлэгт  үр ашиггүй ашиглагдаж байгаа дэлхийн нөөцийг хуваарилахад тус улсыг оролцох ёстой гэсэн яриа  ойр ойрхон  дуудладх боллоо. Зарим хятадын шинжээчид бүр Өрнөдийн хэдэн орнуудыг  нийлээд нөөцийг монополь тогтоосон гэж    ярих болжээ. Харин хятадын гарт ирвэл тэдгээр нь “хүн  төрөлхтөний ирээдүйн илүү сайн  бүтээгдэхүүнийг хийх” аж. Энэ нь зэвсэгт хүчнийг хөгжүүлэх төлөвлөгөөнд “Аугаа стратеги” хөтөлбөрт  тусгагдаж байгаа аж. Миний бодоход Стратеги-төлөвлөлтийн  удирдах газар байгуулагдаж буй нь Хятад дэлхийд өөрийгөө харуулах нэг арга гэж бодож байна» гэж Андрей Карнеев хэллээ.

Ингэхдээ удирдах газар нь америкийн загвараар байгуулагдах болов уу гэж Андрей Карннев үзэж байна.  АНУ ялангуяа, АНД орнуудтай эсрэг зогсох нь сүүлийн үед хурцдаж байгаа.  Мэдээж хэрэг, Хятадын цэргийн-улстөрийн удирдлага  АНУ-аас стратегийн төлөвлөлтийн асуудалд дутуу байхыг  хүсэхгүй байгаа.  Штабын дарга нарын нэгдсэн хорооны дэргэд J 5 удирдах газар ажилладаг юм. Чухамдаа энэ хороо цэргийн төлөвлөлтөөр ажиллаж байна.  Хятадын ардын чөлөөлөх армийн дэргэд ийм маягийн удирдах газар байгуулагдсан аж.

Нотлогдоогүй мэдээгээр Хятадын  Ерөнхий штабад  хятадын шинэ удирдах газрыг дэслэгч-генерал Цай Интин удирдах аж.  Зарим нэгэн тайваний шинжээчид үүнд түгшиж байгаа аж.  Шинэ удирдах газрын хамгийн гол зорилго Тайваний эсрэг цэргийн ажиллагаа байна гэж тэд үзэж байна. Учир нь Цай Интин нь  Ерөнхий штабад ирэхийн өмнө  Тайваны хоолой хариуцдаг  Нанкины цэргийн тойргоос иржээ. Нөгөөтэйгүүр,  шинэ удирдах газрын өмнө илүү чухал асуудлууд тавигдаж байна. Түүгээр төрөл бүрийн байгууллагуудын цэргийн шинэчлэлийн сонирхлуудыг зөвшилцөх юм.Ийм саналуудын уурхай болон нөгөөтэйгүүр, буулт хийх механизм нь ойрын үед засгийн эрхэнд хятадын  тав дахь үеийн удирдлага  ирнэ гэдгийг тооцох нь  нэн чухал юм.  Харин эрчимтэй шинэчлэгдэж байгаа армид нэгдсэн бодлоготой стратеги шаардлагатай болно.