Муаммар Каддафийн дэглэмийг устгаж, эрх чөлөө, ардчилсан эрхийн төлөө уриан дор тэмцэж гарсан  Ливийн шинэ засгийн эрх баригчид   эдгээр эрхүүдээ зөрчсөн шүүмжлэлүүдэд өртөөд байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Үндэсний  шилжилтийн  үеийн зөвлөлийг ард түмнийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг зогсоохыг уриалав. Тодорхой хэлвэл,  тус улсын өнгөт арьстнуудыг болон гадаадын ажиллах хүчнүүд юм.

Пан Ги Муны илтгэлдээ Триполийн шинэ засгийн эрх баригчдын эсрэг маш  их шүүмжлэл дурьджээ. Уг баримт бичигт ливийн гяндангуудад 7 мянга хүртэл тооны хүмүүсийг хууль бусаар хорьж байна. Тэдгээрийн байгаа нөхцлийг хүн байхын арагауй гэж шинжээчид нэрлэж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга илтгэлдээ, тэдгээрийн ихэнхи  нь  хууль бусаар  ямар нэгэн баримт нотолгоогүй баривчлагдсан гэжээ.Тэдний дийлэнхи нь өнгөт арьстай хүүхэд, эмэгтэйчүүд байна.

Ливийн шинэ засгийн эрх баригчдын харгилал юунд байна вэ гэвэл Каддафийн талд Ливийн өмнөд зүгээс болон  Африк тивийн  бүс нутгаас гаралтай цөөнгүй хүмүүс байдлдаж байсан аж. Хэрвээ тэд цэргийн гэмт хэрэгт сэжиглэгдэж байлаа ч гэсэн тэднийг доромжлож, эрүү шүүлт тулгах ёсгүй гэж өмгөөлөгч Евгений Архипов тэмдэглээд «Тэдэнтэй хүний ёсоор харьцах ёстой. Хэрвээ олзлогдсон  цэргийнхэн хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг үйлдээгүй л бол, тэднийг өршөөлийн хуулиар  сулладаг нь аль ч улсад байдаг зүйл.  Харин тэд нь гэмт хэрэг үйлдсэн бол олон улсын хүний эрхийн хүрээнд шийтгэл хүлээх ёстой. Гэмт хэрэгтний эсрэг мөрдөн байцаалт явуулж  дараа нь буруутай эсийг  шүүх шийдвэрлэх ёстой юм» гэлээ. 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Триполийг  хүний эрхийг хангах үндсэн дээр  нийгэм байгуулахыг уриалсан  юм. Ливийн байдал ид өрнөж байх үед хууль хамгаалагчид, сөрөг хүчнийхэн энгийн номхон иргэдийн амийг  хөнөөж, тэр дундаа бүр тэдний дийлэнхи нь тус улсын өнгөт арьстай иргэд  болон гадаадын ажилчид байна гэж мэдээлж байжээ.Арьс өнгөөр ялгаварлах энэхүү цэвэрлэгээний хариуцлагыг НАТО  болон өрнөдийн эвслийн цэргийнхэн хүлээх болно гэж  Москвагийн эрх зүйн төвийн тэргүүн Михаил Салкин өгүүлж байна.

«Өрнөдийнхөн Ливийн төрийн эргэлтийг зохион явуулахдаа  шилжилтийн үеийг хууль ёсны засгийн газар болон парламентыг  сонгож, шүүх байгуулагдах  хүртэл  хянах ёстой юм. Харин Ливид одоо дөнгөж эрхийг хамгаалах  нэг бүтэц ажиллаж байгаа  энэ бол- хүмүүсийг өлсөгөлөнгөөс хамгаалах, эмнэлгийн тусламж хүргэх зорилготой Улаан Загалмайн нийгэмлэг юм. Үүнээс өөр хууль зүйн тусламж хүргэх  юм уу, хүний эрх хангагдаж буйг хянах ажиглагчид ч юм уу тийм  эрхийг хамгаалагчид Ливид одоогоор алга. Тэднийг оруулахгуй байна, яагаад гэвэл  тэдэнд үзүүлж харуулах  юм үгүй байна» гэж Михаил Салкин хэллээ.

Томоохон эрхийг хамгаалагч  байгууллагууд нэг бус удаа олон улсын бүтцүүдээс Ливийн шинэ засгийн эрх баригчдын үйлдсэн  цэргийн гэмт хэргүүдийг мөрдөж эхлэхийг шаардаж байсан юм. Үүнд  НҮБ-ын хатуу байр суурь дохио болж, уриалгыг сонсч  мэдэх юм.