Еврогийн  уналт  хир магадлалтай болохыг эдийн засагчид үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Өнгөрсөн долоо хоногт Европын сэргээн босголт, хөгжлийн банкны тэргүүн асан  Жак Атталигийн урьдчилсан таамаг нилээд шуугиан дэгдээсэн юм. Түүний үзэж буйгаар, еврогийн оршин тогтнох хугацаа нь маш бага болсон бөгөөд католик шашинтнуудын тэмдэглэдэг Христосын мэндэлсний өдөрийн баяр хүртэл байх аж. “Оросын дуу хоолой” радиокомпани оросын  алдар цуутай, нэр төртэй  эдийн засагчдад  хандан  “Хэрвээ эцсийн дүнд евро бүс нь хагарвал, юу хүлээж байна?  “гэсэн асуултыг  тавьсан юм.

2008 оны хямралаас  эхлэн сүүлийн гурван жил эдийн засагчид урьдчилсан таамагийг  маш дурамчхан дэвшүүлэх болсон юм.  Энэ нь ямарч талархал хүлээдэггүй ажил аж. Сүүлийн жилүүдийн эдийн засгийн донсголууд нь нилээд хэдэн эдийн засгийн  тулгамдсан асуудлууд ил гаргаж тавьсан төдийгүй, дэлхийн эдийн засгийн системийг бүхэлд нь шинэчилж эхлэх  шаардлагатай юм. Зарим шинжээчид тоглоом шоглоомоор энэхүү шинэчлэлийн эхний шат евробүсийн  уналт байна гэж таамаг дэвшүүлж байна.

Гэхдээ энэ нь нилээд хожуу болно. Харин эхлээд эхний орон, жишээ нь Грек улс евро бүсээс  гарах болсон  тухайгаа мэдэгдэхэд, түр зуураа ч хамаагүй ш дээ, аймшигтай юм болох аж.  Бүх зээлийн зах зээлийг үймээн самуун нөмөрч, хөрөнгө оруулагчид буурай орнуудын үнэт цааснуудыг хаяж цацан, найдвартай үнэт цаасыг худалдан авах болно. Герман мэтийн найдвартай зээлдэгчийг хүртэл шинэ  байршил хүлээж байна. Ингэхлээр хөрвөх чадварын хямрал  гарна гэсэн үг. 

Оросын эдийн засгийн сургуулийн ректор Сергей Гуриев энэ тухай хэлэхдээ «Хэрвээ Грек улс евро бүсээс гарах тухайгаа зарлавал бүх хөрөнгийн захууд   дараагийнх нь хэн байх бол гэж бодож эхлэнэ. Тэгээд хоёр дахь орон нь Итали байж болох юм гэж тааварлавал, италийн үнэт цааснуудаа зараад, германыхыг худалдан авах болно. Энэ нь үнэт цаасны үнийг эрс өөрчилж, хэд хэдэн орныг үймээн самуунд хүргэж мэднэ.  Европын банкны салбар нь дампуурлын дараа юм уу, эсвэл аль нэгэн орныг евро бүсээс гарсны дараа    хамгийн түрүүнд золиос болж мэдэх юм. Мэдээж хэрэг, европын мөнгө-санхүүгийн эрх баригчид европын нэг ч том банкийг  дампууруулахгүй байлгахыг хичээх болно, эс тэгвэл асар хүчтэй үр дагаварт хүргэнэ» гэлээ.

Хөрвөх чадварын хямрал нь банк хоорондын зах зээлд заналхийлж байгаа юм. Харин тусдаа зээлийн байгууллагууд болох, ялангуяа асуудалтай орнуудын үнэт цаасыг худалдаж авсан орнууд нилээд хүчтэй эрсдэлүүдтэй тулгарна.Энд хямрал нь бүх нийтийн үймээний үечлэлд шилжин, хүмүүс банкнаас хадгаламжаа татаж авах болно. Тэднийг  тайвшруулах гэж эрх баригчид нилээд хичээл зүтгэл гаргах болно гэж Оросын сангийн сайд асан Евгений Ясин тэмдэглээд «Бүх Засгийн газрууд болон бүх Төв  банкууд зах зээлийн хамгийн том аюул бол үймээн самуун гэдгийг  маш сайн ойлгож байгаа гэж бодож байна. Ямар нэгэн аргаар үүнээс зайлсхийж чадах байх гэж бодож байна» гэлээ. 

Дэд бүтэцтэй холбоотой асуудлууд гарч ирнэ. Үндэсний валютыг эргэлтэнд хэрэхэн оруулах вэ ? Тогтворгүй байдлын үед валютын ханшийг яаж тооцох вэ? Бүх өр зээлийг хэрхэн хөрвүүлэх вэ? Аутсайдер-орнуудыг аврахад зарцуулсан  Еврогийн тэрбумтнуудын хөрөнгийг яахав? Ямар валютаар тооцох вэ, хуучин  гэрээгээр үү?  Асуултууд маш их. Оросын сангийн дэд сайд асан Андрей Вавилов эдгээр асуудлуудад хариулт хайхын хэрэггүй,  яагаад гэвэл евро унахгүй гэж тэр үзэж байна. «Европын холбооноос буюу евро бүсээс тэр явсанд нэг ч орон хүжихгүй юм. Ийм маягаар унаж болох вэ? Ийм ирээдүй надад харагдахгүй байна» гэж Андрей Вавилов хэллээ.

Гэхдээ цөөн хэдэн шинжээчид нилээд өөдрөгөөр төсөөлж байна. Европын Холбоо сандралд байна.  Хямрал болоогүй  байхад улс  орнууд  ЕХ, Евро бүс рүү тэмүүлж байсан юм. Тэнд ашигтай, найдвартай гэж үздэг байсан. Харин зовлон ирэнгүүт, холбооны ихэнхи гишүүд гэртээ сууж гэдэс алдахгүй, хэний ч өмнөөс юу ч төлөхгүй гэж  байна. Хэрвээ улс орнуудад ийм үеийг даваад гарчихвал, евро нь урьд өмнөөсөө илүү чангарах аж.