БНАСАУ сансрыг энх тайвнаар ашиглах зорилготой баллистик пуужингуудаа цаашид ч хөөргөж байх болно. Энэ тухай өнөөдөр Японы телевизийн Эн-Эйч-Кей компани Хойд Солонгосын ХМХ-үүдийг иш татан уламжиллаа. Сансрыг энх тайвны зорилгоор ашиглах нь хүн төрөлхтөний эрх бөгөөд БНАСАУ-ын энэхүү эрхийг  хэн ч  хориглож чадахгүй гэж Пхеньян мэдэгджээ.  БНАСАУ нь ойрын ирээдүйд сансрын тойрог замд дор хаяж хоёр хиймэл дагуул хөөргөнө гэж мэдэгдэлд дурьджээ. Эн-Эйч-Кей  мэдээндээ ийм мэдэгдлийн зорилго нь магадгүй цаашид баллистик пуужин хөөргөхөө зөвтгөж, АНУ болон Японы шүүмжлэлээс сэргийлсэн хэрэг  байж болох юм гэжээ. 1998-2009 онуудад  Хойд Солонгос  “Тэпходон-1” болон “Тэпходон-2”  баллистик пуужингуудыг  хөөргөх ородлого хийсэн юм. Гэтэл хоёулаа амжилтгүй болсон юм.  Пхеньяны нийт ард түмэндээ хандсан баримт бичигт урьдын хөөргөсөн  пуужингууд нь тэдний  энх тайвны хөтөлбөрийн нэг хэсэг байсан юм гэжээ өгүүлжээ.