Хятадын Тэнгисийн цэргийн түүхэнд хоёрдахь удаагаа эрдэм-шинжилгээ судалгаа болон  туршилт  хийхээр анхны нисэх онгоц тээгч хөлөг онгоц  далайд   гарлаа гэж Хятадын батлан хамгаалах яамнаас өнөөдөр  уламжилжээ. 2011 оны наймдугаар сард  тус онгоцыг анх тэнгист гарсны дараа  усан онгоцон дээр төлөвлөгөөт  болон  хяналтын ажлууд явагджээ. Нисэх онгоц тээгч хөлгийн 1980 онд  барьж эхлээд дуусгаагүй  зөвлөлтийн хүнд “Варяг” хэрэх  онгоцны шинэчилсэн загвар юм.  ЗСБНХУ-ыг бутарсны дараа тус хөлөг онгоц зэвэнд эдэгдэн Украины онгоц засварын заводод байжээ. Дараа нь зэвсэгт хүчинтэй хамтын ажиллагаатай  хятадын  нэгэн  компани онгоцыг  авчээ.   Эхний үед компаний  эзэд  Макаод хөвөгч казино хийх гэж байжээ.  Хятадын түшмэлүүдийн ярьж байгаагаар тээгч онгоцыг эрдэм-шинжилгээ, судалгаанд болон сургалтын зорилгоор ашиглана.