Зөвлөлтийн дарангуйлагч Иосиф Сталины охин Светлана Аллилуева АНУ-д Лана Питерс нэрийн дор амьдарч байгаад 11-р сарын 22- нд 85 насандаа хорвоогийн мөнх бусыг үзэв. Энэ тухай даваа гаригт америкийн ХМХ-үүд Висконси мужийн эрх баригчдын мэдээлснийг иш татан уламжилжээ. Сталины охин гэдэсний хорт хавдар өвчнөөр нас барсан гэж мэдээнд өгүүлсэн байна. Светлана Аллилуева 1926 оны 2-р сарын 28-нд төржээ. Тэрээр төрснийхээ дараа эцгээрээ овоглосон боловч,  эцгээ нас барсны дараа  1953 онд эхийнхээ овог Аллилуевагаар овоглох болжээ.  1970 онд АНУ руу гарч явсныхаа дараа болон нөхөрт гарсныхаа дараа тэр Лана Питерс нэртэй амьдарч байсан юм. Светлана Аллилуева “Хүйтэн дайны” үед   Өрнөдийхөн болон ЗХУ-ын  сөргөлдөөний  дэлхийн алдартнуудын нэг байсан юм. Тэрээр  АНУ руу зугтасныхаа дараа нийтийн өмнө өөрийнхөө  зөвлөлтийн иргэний паспортаа шатааж байжээ. 1984 онд тэр ЗХУ-д ирж, том болсон хүүтэйгээ уулзажээ.  Тэр үед Москвад болсон хэвлэлийн бага хурал дээр Аллилуева мэдэгдэхдээ, “Өрнөдөд амьдарч байхдаа тэр нэг өдөр ч эрх чөлөөтэй байгаагүй” гэж хэлсэн юм.  Светлана Аллилуева /Лана Питерс/ “Висконсин стейт джонэл” сэтгүүлд өгсөн ярилцлага даа “Би үргэлжид мөнхийн  эцгээрээ овоглосон улс төрийн хоригдол байлаа” гэжээ.

Гэрэл зураг