Орос улс ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой сөргөлдөөнийг намжаахад тууштай арга хэмжээ авч байна гэж “Коммерсантъ” сонинд Оросын ГХЯ-ны дэд тэргүүн Алексей Бородавкин мэдэгджээ. Түүний хэлснээр, “ Москва энэхүү хөтөлбөрт МАГАТЭ-гийн ил тод, хяналтын шинж чанар өгөхөөр “ чармайж байна.” Нөгөөтэйгүүр,  Ираны цөмийн хөтөлбөрийг тойрсон байдал нь улам түвэгтэй болж байгаа нь энэхүү асуудлыг шийдвэрлэх боломжгүй болгож байна. Дипломатын үзэж байгаагаар, Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой нөхцөл байдлыг зөвхөн улс-төрийн дипломат арга замаар зохицуулах ёстой аж.