Сирийг дотоодын хямралаас   гаргахыг зохицуулахад  олон жилийн найрамдалт харилцаатай ОХУ-ыг  зуучаар оролцуулахад бэлэн байна. Энэ тухай даваа гаригт Дамаскад болсон хэвлэлийн бага хурал дээр Сирийн ГХЯ-ны тэргүүн Валид Муаллем мэдэгдлээ.  Өнгөрсөн долоо хоногт   НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулган  тус улсын хүчирхийлэл, сөргөлдөөнийг шүүмжилж эрх баригчдын эсрэг тогтоол баталсан юм. Орос улс Сирийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож буйгийн эсрэг байр суурьтай байгаа бөгөөд сирийн ард түмэн өөрсдийн тулгамдсан  асуудлуудыг  энх тайвны замаар улс-төрийн яриа, хэлэлцээний замаар  бие даан шийдвэрлэж чадна гэж үзэж байгаа юм.