0   Хоёр мянган жилийн түүхтэй солонгосын тхэккён зодооны урлаг, төмөр татлага дээгүүр явах “чхуль тхаги” уламжлалт явалт ЮНЕСКО-гийн материаллаг бус соёлын өвд бүртгэгджээ. Индонез улсын Бали аралд болсон ЮНЕСКО-гийн материаллаг бус соёлын өвийг хамгаалах засгийн газар хоорондын хорооны чуулган дээр ийм шийдвэр гаргасан байна. Өмнөд Солонгос улс тус улсын 6 соёлын уламжлалыг бүртгүүлэхээр мэдүүлэг өгсөн юм. Тхэккён нь тус өвийн жагсаалтад багтаж байгаа анхны зодооны урлаг юм. Өрсөлдөгчдийн дунд шаолинийн кун-фу байсан ба Хятад улс өнгөрсөн ням гаригт мэдэгдлээ сайн дураараа татаж авсан юм. Тхэккён бол зөвхөн домгоор биш түүхэн баримт, зураг, сийлбэрээр баталгаажуулагдсан солонгосын цорын ганц зодооны урлаг юм.