Афганистанд байгаа олон улсын хүчнийг пакистаны талаас буудсан учир эвслийн нисэх хүчин агаарын цохилт өгснөөс болж пакистаны 25 хилчин амь үрэгдсэн гэж НАТО мэдэгдснийг Пакистаны БХЯ няцаалаа. Энэ агаарын цохилтыг хэзээч зөвтгөж болохгүй гэж пакистаны батлан хамгаалхын төлөөлөгч Атхар Аббас мэдэгдсэн байна. Хилийн цэргийнхэн амь үрэгдсэн явдал”Пакистантай харилцаагаа хэвийн болгох гэж чармайж байгаа АНУ-ын хүчин чармайлтыг үгүйсгэнэ” гэж пакистаны  ОНХМХ-үүдэд тэмдэглэж байна. Афганистанд байгаа эвслийн цэргүүдэд пакистаны нутгаар дамжуулан ачаа хүргэж байсан тээврийн хонгилыг хаах шийдвэр Исламабад гаргасан байна. Үүнээс гадна Шамсид байгаа стратегийн хувьд маш чухал нисэх хүчний баазыг 15 хоногийн дотор чөлөөлөхийг АНУ-аас Исламабад шаардаад байна.