БРИКС-ийн орнууд шинэ дипломат давшилтаа эхэллээ. Сири, Иран улсуудын эргэн тойронд болж байгаа үйл явдалд хандаж байгаа Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк улсуудын хандлагыг Эдийн засгийн дээд сургуулийн шинжээч Леонид Сюкинянен ингэж нэрлэсэн байна. Эдгээр таван улс Сири улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, Иран улсын эсрэг шинээр хориг арга хэмжээ авч дарамтлахгүй байхыг шаардаж байна.

Дамаск сөрөг хүчинтэй хойшлуулашгүй яриа хэлэлцээ хийж эхлэх нь сирийн хямралыг зохицуулах цорын ганц хүлээн авч болохуйц хувилбар гэж БРИКС-ийн орнууд мэдэгдлээ. Мөн Тегеранд нэмэлт шахалт үзүүлэх нь ямарч үр бүтээлгүй гэж тэд үзэж байна. Ингэснээр ираны цөмийн хөтөлбөрийн эргэн тойрны нөхцөл байдлыг зөвхөн хурцатгах болно. Нөхцөл байдлыг зөвхөн дипломат аргаар л зохицуулах ёстой.

“Халуун цэгүүдийн” асуудлыг шийдвэрлэхэд БРИКС-ийн орнууд идэвхитэй оролцох гэсэн хүчин чармайлт бол ойлгомжтой юм. Урьд нь НҮБ-д Ливи улсын талаар ч нэгдсэн бодлого баримтлаж, тус улсын дайны дараах сэргээн босголтын явцад оролцох хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай гэж мэдэгдэж байсан юм. Ливи улс дахь арилжааны ашиг сонирхол болон улс төрийн байр сууриа хамгаалах хүчин чармайлтаа нэгтгэх талаар ярьж байгаа юм. БРИКС-ийн орнуудын үйл ажиллагаанд гадаад бодлогын асуудал нилээд голлох байр эзлэнэ гэж шинжээч Леонид Сюкинянен үзэж байна.

«БРИКС-ийн орнуудын энэ дипломат алхамууд нь дэлхий дахинд тэдний нэр хүнд өсөж, идэвхитэй байдал нь өсөн нэмэгдэж байгаагийн баталгаа болж байна. Энэ албан бус клубын улс төр, эдийн засаг болон бусад боломжууды нь тооцож үзэх юм бол дэлхийн болон бүс нутгийн хямралуудыг зохицуулах, даяарчлалыг хамарсан үйл явдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх нь ойлгомжтой» гэж Леонид Сюкинянен хэллээ.

БРИКС-ийн орнууд хоорондоо худалдаа хийхдээ өөрийн улсын валютыг хэрэглэх болсон нь тус улсуудын эхний зөвшилцсөн алхам боллоо. Энэ хавар Боаод дээд хэмжээнд уулзахдаа тэд энэ тухай эцэслэн тохиролцсон юм. Энэ нь дэлхийн эдийн засгийн ирээдүйн байшингийн нэг “туйпуу” гэдгийг “таван орны” тэргүүнүүд ойлгуулсан юм. Тэд үеэ өнгөрөөж байгаа долларын эмисс, долларын өр хоёрын “ихэр хоёр цамхаг”-ийн байрыг эзлэх болно. Олон улсын том хөрөнгөтнүүдийн нэгдлийн үйл ажиллагаанд хамтарсан мөрдөн байцаалт явуулах ОУ-ын саналыг БРИКС-ийн орнууд 9-р сард Бээжинд уулзахдаа зөвшилцсөн юм. Тэдний арилжааны ашиг сонирхолын эсрэг чиглэгдсэн том хөрөнгөтний нэгдлүүдийн хуйвалдааны эсрэг тэмцэхийн тулд хоорондын мэдээлэлийн солилцоогоо сайжруулахаар болсон байна.

Сарын дараа ӨАБНУ, Орос, Хятад, Энэтхэг, Бразил улсуудын 7 бирж эвсэл байгуулан хөрөнгийн зах зээл дээр хамтран гарах тухайгаа зарласан юм. Энэ санал санаачлагыг Иоханнесбургт болсон Бүх дэлхийн биржийн холбооны 51-р нийтийн хурал дээр зарласан юм. Бие биеэнтэйгээ тооцоо хийх үед зайлшгүй гарч болох эрсдэлийг түншүүд эхний ээлжинд тооцох болно. Эвслийн хөгжлийг нөгөө талаас нь авч үзэх юм бол биржийн хамтарсан бүтээгдхүүн байгуулж болох юм. Энэ нь нэг талаас БРИКС-ийн зах зээлийн ликвидийг нэмэгдүүлэх ба бусад хөгжиж байгаа захын нөхцөл байдлыг зөв ойлгоход хөрөнгө оруулагчидад туслах болно.“Тавынхан” хүчний даяарчлалын нэг туйл болон хувирч байна гэдэгт  Леонид Сюкинянен итгэлтэй байна.

«Орчин цагийн дэлхий дахинд хүчний шинэ төв бүрэлдэж байна. Урьд нь хоёр туйлтай байсан дараа нь дэлхий нэг туйлтай болсон. Одоо байдал өөрчлөгдөж байна. Дэлхийн янз бүрийн бүс нутгуудад өөр өөрийн татах хүчтэй төвүүд бий болж байна. БРИКС-ийн орнууд яг ийм хүчтэй, өсөн дэвжиж байгаа идэвхитэй хөгжиж буй олон улсын төв болж байна» гэж Леонид Сюкинянен хэллээ.

Бразил, Өмнөд Африк, Орос, Энэтхэг, Хятад  улсуудын нийт валютын нөөц нь 4 триллион доллароос давж байна.Эдгээр улсуудад дэлхийн хүн амын бараг тал хувь нь, хуурай газрын дөрөвний нэг нь, дэлхийн үйлдвэрлэлийн 21%-иас дээш нь оногдож байна. Энэ нь өнөөдөр маш том цууралт өгөөд байгаа Барууныхны бүрэлдүүлсэн дэлхийн дэг журам руу чулуудсан томхон “туйпуу” юм.