Сибирийн Ямалын эрдэмтэд Арабын нэгдсэн Эмирт  улсад Шонхроор агнах олон улсын наадамд Орос улсыг анх удаа төлөөлөх юм. Тэд «сапсан» шонхрын нүүдлийн замын ажиглалтын үр дүнг мэдээлнэ. Ховор шувууд оросын умард нутагт үүрлэж, дулаан орнуудад очиж өвөлждэг.

 Хаанаас хаашаа нисч явдгийг тодорхойлохын тулд шувууны саварт энгийн төмөрлөг цагриг зүүж байсан үе улирч өнгөрлөө. Ийн арга зуй шувууны нүүдлийн үйл явцыг лавтай мэдээлэхгүй байв. Одоо шувуу судлаачид «сапсан» шонхрыг онлайн дэглэмээр хиймэл дагуулын теле метрийн тусламжтайгаар ажиглаж байна гэж Уралын ургамал, амьтны экологийн хүрээлэнгийн мэргэжилтэн Александр Соколов  «Оросын дуу хоолой» радиод мэдээлээд «Английн ажил нэгтнүүдтэй хамтран боловсруулсан эрдэм шинжилгээний ажиллагааны төслийн дагуу эдгээр шувууг судлахаар оросын Арктикын таван цэгт очно. Нүүдлийн замы нь илрүүлж тодорхойлох ба өвөлжих, түр буух газарт нь хамгаалах тусгай арга хэмжээ авах зорилгоор  10 шонхрыг дамжуулагчаар тус тус  тоноглоно» гэв.

 Эрдэмтэд  30 шонхрыг сибирийн хойт нутгаас өөр газарт  нүүж шилжих замыг  инновацийн арга барилын тусламжтайгаар тогтоож амжлаа. «Сапсан» шонхор Португалийн өмнөд нутгаас Персийн булан хүртэл, Хар тэнгисийн эрэг хавийн нутгаас экваторын Африк хүртэл өргөн уужим нутагт  өвөлжиж байгаа нь илрэв. Нэгэн «сапсан» шонхор урт нислэгээр аврага амжилт  гаргав. Тэр Сибирийн Ямалаас нисч 7 мянган км урт замыг давж Өмнөд Суданд өвөлжсэн байна. Ийн сонголт юутай холбоотой байгааг эрдэмтэд өнөө болтол тайлбарлаж чадахгүй байна гэж Александр Соколов тэмдэглээд «Энэ зорилгоор бид дэгдээхэй анх удаа хаашаа нисэхийг мэдэхийн тулд түүнийг дамжуулагчаар тоноглоно. Эндээс шувууд янз бүрийн нутаг руу нисч байгааг Ямалд хийсэн туршилт харуулав. Үүний нууцыг өдгөө хүртэл задлаагүй» гэв.

Эрдэмтний хэлснээр бол «сапсан» шонхрын аялал гэгчийн судалгааны үр дүн экологийн системд явагдаж буй үйл явцыг магадлан шинжлэхэд нэн чухал юм. Тухайлбал шонхор цаг уурын байдлын өөрчлөлтийг сайн мэдрэнэ. Дэлхийн агаарын дулаарал шувууны нүүдлийн хугацаа, чиглэлд нөлөөлж байна. Теле метрийн мониторинг бас нэг чухал талтай гэж Александр Соколов хэлээд «Манай зарим шувуу хорт  бодис өнөө болтол хэрэглэж буй Африкт өвөлжиж байна. Энэ нь тэдгээрт зохисгүй нөлөөлдэг. Ямалд буцаж ирсэн шонхрын хоёр-гурван өндөг цоордог. Эдгээр шувуу  жилд 9 сар байдаг африкийн нөхцөл ийн уршигтай болж байна» гэв.

Ургамал, амьтны экологийн хүрээлэнгийн эрдэмтэд шонхроор ан хийх 3 дахь наадамд оролцогчид ажлынхаа үр дүнг сонирхуулна. Дэлхийн 70 улсын 400 гаруй төлөөлөгч 12-р сарын 11-18-нд  Абу-Дабид болох наадамд оролцоно. Наадмыг шинэ эрний өмнө дорнодын орнуудад өргөн дэлгэрсэн ан агнуурын эртний төрлийг ЮНЕСКО-гийн соёлын материаллаг бус өвийн цэст саяхан орулсантай холбогдуулан зохион явуулах юм.