Шинжээчид Москвад «Нэгдсэн ОУ» намын их хурлаас Владимир Путиныг ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалд дэвшүүлсэн явдал болон түүний хөтөлбөрийн сэдвүүдийг  идэвхтэй тайлбарлаж байна. Засгийг залгамжлаж, улс орныхоо аж амьдралын бүх талыг шинэтгэхэд гойд анхаарал тавина хэмээн улс төр судлаачид санал нэгтэй дүгнэв.

 «Нэгдсэн ОУ» намын удирдагч, засгийн газрын тэргүүн Владимир Путин намынхаа сонгуулийн өмнөх чуулга уулзалтад оролцогчдын өмнө уг хэлэхдээ сонгууль бол холбооны засгийг бүрэн шинэтгэх нэгдсэн үйл явц мөн гэж мэдэгдлээ. Улс орноо сэргэн босгох их үеийг давсан. Одоо ХХ1 зууны хүчит сайн сайхан Орос улсыг цогцлон байгуулах хэрэгтэй гэж тэрээр онцлов. Энэ нь эгэл жирийн иргэдээс аваад бизнесийн төлөөлөгчид хүртэл нийгмийн бүх давхрагад хамаатай юм.

Владимир Путины санал болгосон чиг бодлого урьдчилан хараж болом тогтвортой шинж чанартайг үйлдвэр худалдааны бүлгийнхний төлөөлөгчид л тэмдэглэж байна.Нэрд гарсан үйлдвэрлэл эрхлэгч Давид Якобашвили «Оросын дуу хоолой» радиод өгүүлэхдээ «Тогтонги байдал бизнест чухал юм. Бизнесийн хамтын нийгэмлэг Владимир Путин болон түүний ажлын арга зүй, арга барилыг сайн мэднэ. Бизнесийн талаархи чиг бодлого өөрчлөгдэхгүй нь сайн байна. Улс орны байдлыг сайжруулж, бизнесийг илүү идэвхтэй хөгжүүлэх боломж олгох өөрчлөлт хууль тогтоомжид оруулах хэрэгтэй» гэв.

Түүхий эдээс үл шалтгаалах эдийн засгийг төлөвшүүлэх нь «Нэгдсэн ОУ» намаас тавьсан зорилгын нэг юм. Аж үйлдвэрийн орчин цагийн дээд зэргийн технологийн салбарт хөрөнгө оруулна. Улсын думын санхүүгийн зах зээлийн хорооны гишүүн Анатолий Аксаков үүнд анхаарлыг хандуулаад «Улс орноо шинэтгэхийн тулд хөрөнгө хэрэгслээ түүхий эдийн  салбараас ахин боловсруулах ялангуяа инновацийг нэвтрүүлэхтэй холбоотой салбарт дахин хуваарьлаж чиглүүлэх хэрэгтэй» гэв.

Оросын гадаад бодлогын тойрны байдал нэлээд түвэг бэрхшээлтэй хэмээн шинжээчид үзэж байна. Владимир Путин бол улс орныхоо ашиг сонирхолыг хатуу хамгаалдаг улс төрч юм. АНУ-тай харилцах харилцаа зохисгүй талтай байна. Орос улсыг Европын ПДХ систем гэгчийн асуудлаархи хэлэлцээнд оролцуулахаар тохиролцоогүй байна гэж улс төр судлаач Алексей Макаркин тэмдэглээд «Гадаад бодлогын хүрээнд нэлээд ноцтой асуудал гарч болзошгүй. Дмитрий Медведев ерөнхийлөгч байсан үед бид АНУ-д аль болохолор ойртож, харилцаагаа сайжруулж байсан бол одоо мөн хөдөлгөөн саатаж мэднэ. Учир нь ПДХ асуудлаар тохиролцож амжаагүй. Харин энэ нь зарчимт асуудал хэмээн Орос улс үзэж байна» гэв.

Гэвч Оросын гадаад бодлого их өөрчлөгдөхгүй хэмээн шинжээчид үзэж байна. Владимир Путин ч энэ тухай их хурал дээр ярив. Бид орон бүхэнтэй түншлэх, яриа хэлцээ хийхэд нээлттэй байна гэж тэрээр тэмэдглэв. Гэвч ямар нэг загварыг бидэнд тулгаж, бидний зан үйлийн загварыг тодорхойлохыг хүлцэхгүй. Орос улс бол ардчилсан улс, тохиролцож болом найдвартай түнш юм. Гэвч түүнд гаднаас ч юу ч тулган хүлээлгэж болохгүйг гадаадын бүх түнш маань ойлгох ёстой гэж Владимир Путин хэллээ.