Буриад улсын нийслэл Улаан-Үд хот Ази тивийн соёлын амьдралын төв боллоо.Энд ардын соёл урлагтай холбоотой хоёр наадам боллоо. Хөөмийн гайхамшигтай аялгуун дор Ардын урлагын төвийн тайзан дээгүүр монгол, буриад, орос сайхан бүсгүйчүүд хамгийн сүүлийн үеийн тэгэхдээ уламжлалаа хадгалсан шинэ загварын хувцас өмсөн гунхцгаалаа. Наадмыг зохион байгуулагчид ийнхүү хөөмийн “Эх дэлхийн амьсгал”, загвар зохион бүтээгчдийн “Торгоны зам” хоёр уралдааныг нэгтгэхээр шийдсэн байна. Наадмын зохион байгуулагч Надежда Дорлсоронова  ярьж байна.

«Энэ хоёр наадам утга санаагаараа ихэд нийцэж байгаа мэт бидэнд санагдсан юм. Маш олон үзэгчид ирсэн. Сүүлийн жилүүдэд хүмүүс ардын урлаг тэр дундаа ардын хөгжим, ардын гар урлалыг ихэд сонирхох болсон юм. Уламжлалд цаг хугацаа бас нөлөөлж байна, энэ жил хөөмийчид болон хөөмийн хамтлагууд цахилгаан хөгжимтэй хөөмийдлөө. Энэ аялгуу зарим нэгэнд нь гайхамшигтай сонсогдож байхад зарим нэгэнд нь тэвчихийн аргагүй сонсогдож байгаа бололтой. Моодны хандлагыг тооцож үзэх хэрэгтэй. Тэдний хүчинд л хөөмий дэлхий дахинд нэртэй болж байгаа. Загварын үзүүлбэрийг маш их сонирхож байгаа иймээс бид ирээдүйд энэ наадмыг улам өргөжүүлж зөвхөн Улаан-Үд, Улаанбаатар, Бээжин хотуудад үзүүлээд зогсохгүй азийн бусад хотуудад үзүүлнэ гэж бодож байна. Ер нь бид Парис хүрнэ гэж бодож байгаа учир нь одоо Европ тивд хувцасны ази хэв маяг их моодонд орж байгаа» гэж Надежда Дорлсоронова  хэллээ.

Одоо үндэсний хувцасаар бэл бэнчинтэй худалдан авагч, жирийн үзэгчдийн аль алиныг нь гайхшруулж чадахгүй. Уламжлалт, танил болсон хувцсны загварын элементүүдийг моодны хандлагатай холбож өгөх нь орчин үеийн загвар зохион бүтээгчийн урлаг байх ёстой. Эвенк хувцасны загвараар хийсэн гайхалтай өвлийн пальто эсвэл монгол үндэсний хээ угалзаар чимэглэсэн торгон палааж-коктейлийг хувсныхаа цуглуулгад оруулахыг хүсэхгүй ганган хээнцэр хүүхэн байна гэж үү? Энэ наадам дээр таалагдсан, сэтгэлд хоногшин үлдсэн хувцасны тухай угсаатан судлаач, ардын хувцасны мэргэжилтэн Раиса Бадмаева ингэж ярьж байна.

«Сонирхолтой ажлууд маш олон байна. Орчин цагын хувцасанд ардын хувцасны онцлог элементүүдийг чадварлаг ашигласан нь намайг маш их баярлууллаа. Жишээ нь загвар зохион бүтээгч Аюна Романова үндэсний хувцсыг хямд, дэндүү гоёмсог яаж хийхийг харууллаа. Савхи, илэг, бүр ангийн үстэй төсөөтэй даавууг сонгон авч жирийн буриад хувцасны өнгө нийцүүлэлтийг хийж чадсан байна. Тэгээд даруухан мөртлөө олонд танил ардын гоёог гаргаж чаджээ. Манай уралдааны Гран-При шагналыг Монгол улсын “Шилмэл загвар” загварын төвийн загвар зохион бүтээгч Чимэдцэрэнгийн Оюунцэцэг хүртсэн. Тэрээр монгол оёдлын элементүүд орсон, алт болон үнэт чулуугаар чимсэн гэхдээ загвар зохион бүтээгчийн маш олон шийдэлүүд гарсан маш сонирхолтой деталиудтай тансаг костюмыг авч ирсэн юм. Энэ костюмыг би хааны ордоны гэж нэрэлмээр байсан учир нь монголчууд дандаа өөрсдийнхөө эзэнт гүрнээс залгамжилсан байдлыг үзүүлхийг хичээж  байдаг юм» гэж Раиса Бадмаева хэллээ.

Хөөмийн наадмын Гран-При шагналыг бас монголын хөөмийчин Нэргүйн Наранбадрах хүртсэн байна. Монголчууд энэ наадмаас олон шагналыг хүртлээ. Цогтбаатарын Тулга нэгдүгээр зэргийн дипломыг авсан бол наадмын хамгийн залуу оролцогчийн шагналыг 12 настай Тэрбишийн Билгүүн хүртжээ. Монголчуудад хүндэтгэл үзүүлж байгаа ч гэсэн буриадын шүүгчид дорнод хөрштөө жаахан гомдолтой байлаа. Хөөмийн наадмыг зохион байгуулагч Дагзама Дондукова ингэж ярьж байна.

 «Хөөмийн тувагийн болон монголын  школ гэж байдаг юм. Эдгээр нь өөр өөрсдийнхөөрөө гайхамшигтай билээ. Буриад, Тува, Хакас, Алтайн хязгаарын хөөмийчид тувагийн школоор хөөмийддөг.Бид энэ школыг сэргээхийг хүсэж байгаа ба манай маш олон залуучууд энэ уламжлалт урлагыг ихэд сонирхож, өөрсдийнхөө хамтлагуудыг байгуулж байна. Монгол улсад болдог уралдаануудад тувачууд, алтайчууд хэзээч шагнал авахгүй учир нь тэд энэ школыг огт ойлгодоггүй буюу хүлээн зөвшөөрхийг хүсдэгггүй юм. Тэднийг ОУ-д ирэхэд нь бид яаж ханддаг шиг тэд бидэнд бас шудрага хандаасай гэж хүсэж байна» гэж Дагзама Дондукова хэллээ.

Хоёр хүн үнэн мөнийг олж чадахгүй байгаа бол гуравдах этгээдийг дуудах хэрэгтэй. Ийм тохиолдолд хөөмийн уралдааныг зохион байгуулагчид ирээдүйд шүүгчдийн бүрэлдхүүнд Ази тивийн нүүдэлчин ард түмний төлөөлөгчдөөс гадна өөр үндэстний төлөөлөгчдийг урих шаардлагатай болоод байна.