Цаг уурын байдал манай гариг дэлхийн түүхийн турш өөрчлөгдөж ирсэн юм. Гэвч сүүлийн 20 жилд хүний үйл ажиллагааны нөлөө гоц мэдрэгдэж байна. Агаар мандалд хаяж буй хүлэмжийн хий  сэтгэлийг түгшүүлж байна. Эдүгээ Киотын протокол байдлыг журамлаж байна. Гэвч энэ баримт бичиг хуучирсан хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Олон улсын цаг уурын үр бүтээлтэй шинэ хөтөлбөрийг боловсруулах нь зайлшгүй чухал. НҮБ-ын цаг уурын байдлын өөрчлөлтийн тухай конвенцэд нэгдэгсэдийн  бага хурлын 17-р бага хурлаар мөн асуудлыг авч үзэх юм. Бага хурал 11-р сарын 28-нд Өмнөд Африкийн Дурбан хотноо нээгдэнэ.

Дэлхийн 194 улс цаг уурын байдлын өөрчлөлтийн тухай конвенцэд нэгдсэн юм. Иймээс дэлхийн бараг бүх орны төлөөлөгчид Дурбанд цугларана. Киотын протоколд гарын үсэг зураагүй орнууд жишээ нь АНУ, Хятад улсын төлөөлөгчид ч бага хуралд оролцох юм. Хүлэмжийн хийн хаягдлыг багасгах асуудал тулгамдсан хэвээр байна. Иймээс бага хуралд оролцогчид  тайлангийн системийг ил тод болгох ба Киотын протоколд нэгдсэн ядуу улсуудад санхүүгийн тусламж үзүүлэх асуудлыг хэлэлцэнэ.

Гэвч одоогоос 14 жилийн тэртээ батласан Киотын протокол цаг уурын байдлыг тогтонги болгох зорилтыг биелүүлж чадахгүй байна гэж Дэлхийн онгон байгалийн сангийн цаг уурын хөтөлбөрийн зохицуулагч Алексей Кокорин үзэж байна. Тэрээр хэлэхдээ «Шинэ хэлэлцээр шаардагдаж байна. Харамсалтай нь ажил ахихгүй байна. Хэлэлцээр 2020 он хүртэл биш  оноос хойш шаардагдана гэж саяхан АНУ мэдээллээ. Гэвч  саналыг хүлцэж болохгүй. Хэлэлцээрийг нэн даруй боловсруулж бэлтгэх хэрэгтэй гэж Орос улс хатуу мэдэгдэх ёстой. Мэдээжээр Дурбанд нэг хоногийн дотор түүнийг бэлтгэж чадахгүй. Тухайлбал 2015 он гэхэд  хэлэлцээр байгуулан батлаж болно. Наанадаж томоохон 30 буюу 40 улс баримт бичигт заавал нэгдэх ёстой» гэв.

Цаг уурын байдлын өөрчлөлтөд дасах нь өөр асуудал юм. Дулаарал нэг талаас ган гачиг, нөгөө талаас үер үүсгэж мэднэ.Энэ нь усан техникийн шинэ шинэ барилга байгууламж барьж, хөдөө аж ахуйн ургамлын сортыг сольж, хөрс ахин сайжруулах шаардлага бий болгоно гэсэн үг билээ. Түүнээс гадна ой модыг зэрлэгээр устгах ажиллагааг зогсох хэрэгтэй гэж Алексей Кокорин хэлээд «Дулаан орнуудад мод ийнхүү устгаж байна. Дурбанд хийх бага хурлаар тухайлбал Бразил, Индонези, Мьянм улсуудад ойд мод устах ажиллагааг хэрхэн зогсоох асуудлыг авч  хэлэлцэнэ. Эрчим хүчний нөхөн сэргэх эх сурвалжад шилжих асуудал өөр сэдэв билээ. Эл асуудлыг гарцаагүй шийдвэрлэнэ. Аль болох түргэн тухайлбал ХХ1 зууны дундуур эсвэл сүүлээр шийдвэрлэвэл зохино Тэр үед цаг уур хүний үйл ажиллагааны нөлөөлөөс аажмаар ангижрана. Нар болон дэлхийн тойрог зам зэрэг байгалийн хүчин зүйл түүнд нөлөөлөх болно» гэлээ.

Гринпис байгууллагын идэвхтнүүд бага хурлын ажлыг эрчимжүүлнэ. Тэд Дурбанд хийх НҮБ-ын цаг уурын асуудлаархи бага хуралд оролцогчдын анхаарлыг нөхөн сэргэх эрчим хүчний эх сурвалжад  хандуулахын тулд салхины хүчээр дугарах  маш олон хулсан хонх хэлхэх бодолтой байна. Хөдөлгөөнд оролцогчийн нэрийг хөнх бүрийн дээр бичнэ. Хумуус Африкийн Гринписийн сайтад «ногоон» эрчим хүчийг дэмжиж санал өгөх боломжтой байна. Цаг уурын байдлын өөрчлөлтийн асуудлаархи конвенцэд нэгдсэн орнуудын бага хурлын 17-р чуулган 12-р сарын 9-нд хүртэл үргэлжлэнэ.