Ирландын далайд оросын далайчдыг аврах ажиллагаанд оролцсных нь төлөө Кембриджийн герцог Уильямд ОУ-аас Их Британи улсад суугаа элчин сайд талархал илэрхийллээ. “Свонлэнд” ачааны хөлөг онгоц ням гаригийн шөнө Уэльсийн эргээс баруун тийш 30-аад километрт Ирландын далайд 8 баллын шуурганд өртөж живсэн юм. Ням гаригийн өглөө аврах ажиллагаанд оролцогчид тус хөлгийн багийн гишүүн Роман Савин, Виталий Корненко нарийг далайгаас гарган авч Леонид Сапуновын цогцсыг олсон байна. Таван далайчдын хувь заяа одоогоор тодорхойгүй байна. Британид суугаа оросын элчин сайд Александр Яковенко өөрийн Твиттертээ далайчдыг аврах ажиллагаанд хан хүү Уильям оролцсон байна гэж бичсэн байна. “Аврах шуурхай багийн бүрэлдхүүнд таныг оролцсон гэдгийг бид мэдэж байгаа бөгөөд цаг агаарын хүнд нөхцөлд таны гаргасан эр зоригийн хүчинд манай 2 далайчин амьд гарсан билээ. Танд болон Таны хамт олонд оросуудын амь насыг аврасны төлөө гүн талархал илэрхийлэж байгааг хүлээн авна уу” гэж британийн хан хүүд илгээсэн элчин сайдын илгээлтэд өгүүлсэн байна.