Европын өрийн хямрал сүүлийн хэдэн долоо хоногт улам гүнзгийрсэн ба дэлхийн эдийн засагт аюул учруулж магадгүй боллоо. Франц улсын ТБ-ны тэргүүн Кристиан Нуайе Токиод ингэж мэдэгдлээ. “Еврогийн бүсийн облигацийн захын ажил доголдлоо. Еврогийн бүсээс ангид эдийн засаг ч гэсэн тодорхой бус байдлын өсөлтийн үр ашиг, өсөлтийн хурдын сааралт, капиталын буцах урсгал зэргийг мэдэрч эхлэж байна гэж” түүний хэлснийг Блумберг агентлаг иш татсан байна. Арван нэгдүгээр сар эхэлснээс хойш дэлхийн хөрөнгийн захын хөрөнгөжүүлэлт 4 триллион доллароор багассан байна. Еврогийн бүсэд эдийн засгийн хэмжээгээрээ 3-т ордог Итали улсыг өрийн хямрал нөмрөнө гэж болгоомжилж байна. Энэ байдлаас болоод Итали улсын облигацийн орлогын байдал дээд хэмжээнд хүртэл өссөн нь улсын өрийн хэмжээг багасгах болон улсын төсвийг нягтруулах талаар явуулах гэж байсан тус улсын засгийн газрын ажлыг улам хүндрүүллээ. Еврогийн ирээдүйн тухай түүний итгэл “урьд хэзээч байгаагүй хүчтэй байна” гэж Нуайе мэдэгдсэн байна. Еврогийн бүсийн асуудалтай байгаа орнуудын улсын облигацийг их хэмжээгээр худалдан авхын эсрэг байгаагаа дахин илэрхийллээ. “Ликвид олгох ямарч урт хугацааны механизмийг” үгүй болгох хэрэгтэй ба төв банкаар биш засгийн газраар үйлчлүүлэх ёстой гэж банкны дарга нэмж хэллээ.