“Адмирал Кузнецов” нисэх онгоц тээгч аврага хөлөг тэргүүтэй  Орос улсын ТЦФ-ын  бүлэг хөлөг 2012 оны хавар Сири улсын Тартус боомт дахь оросын гадаад улс дахь баазд очих болно. Оросын “Известия” сонинд өнөөдөр энэ тухай бичсэн байна. Оросын хөлгүүд Тартус боомтод очих явдлыг Сири улсад болж байгаа үйл явдалтай холбон үзэж хэрхэвч болохгүй гэж ОХУ-ын ТЦФ-ын Жанжин штабын төлөөлөгч мэдээлсэн байна. Энэ аяныг Сири улсад ямарч үйл явдал өрнөөгүй байсан 2010 онд төлөвлөсөн байсан юм. Энэ аянд маш сайн бэлтгэсэн бөгөөд түүнийг өөрчлөх ямарч шаардлага байхгүй гэж сонинд ярилцлага өгсөн хүн мэдэгдсэн байна. “Адмирал Кузнецов” дагалдах хөлгүүдийнхээ хамтаар Тартусаас гадна ливаны Бейрут, италийн Генуя, Кипр улсуудад очихоор төлөвлөөд байна гэж тэр тэмдэглэсэн байна. Аян 12-р сарын эхний өдрүүдэд эхлэнэ. “Адмирал Кузнецов” Баренцийн тэнгисээс “Адмирал Чабаненко” завь эсэргүүцэгч хөлгөөр хамгаалуулан хөвөх юм байна. Тартус цэргийн баазыг гол төлөв Хар далайд байрладаг хөлөг онгоцуудад техникийн тусламж үзүүлэхийн тулд ашигладаг юм. Энэ баазад ОХУ-ын БХЯ-ны энгийн болон цэргийн 600 гаруй ажилтнууд жижүүрлэдэг бөгөөд одоо тэнд оросын нэг ч хөлөг онгоц байхгүй юм.