Хилийн чандад янз бүрийн банкны дансаар дамжуулан 100 тэрбум гаруй рубль буюу 3,16 тэрбум доллар гаргасан гэмт бүлгийн үйл ажиллагааг ОХУ-д таслан зогсоолоо. ОХУ-ын Аюулгүй байдлын холбооны албаны /АБХА/ Олон нийттэй харилцах төвөөс өнөөдөр “Интерфакс” агентлагт энэ тухай мэдээлсэн байна. Энэ гэмт хэргийн бүлгийг ОХУ-ын иргэн Роман Недялков зохион байгуулсан байна гэж АБХА мэдээлсэн байна. Тэрээр эдийн засгийн гэмт хэрэг үйлдснийхээ төлөө хэд хэдэн удаа яллагдаж байсан юм. Энэ гэмт хэргийн бүлэгт брокерийн болон депозитын үйл ажиллагаа явуулах лицензтэй хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн хүмүүс багтсан байна гэж АБХА-ны Олон нийттэй харилцах төвөөс мэдээлжээ. “Хөрөнгийг гадгаш гаргахад салбарын банк, бирж багтсан зээл санхүүгийн хүрээний дэд бүтцүүд болон брокер, депозитын компаниуд оролцсон байна гэж” Олон нийттэй харилцах төвийн мэдээлэлд өгүүлсэн байна. Недялковыг 11-р сарын 24-нд баривчилжээ. ОХУ-ын АБХА болон ДХЯ-ны материалын дагуу ОХУ-ын Эрүүгийн хуулийн “хууль бус банкны үйл ажиллагаа” зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. “ОХУ-ын АБХА болон ДХЯ-ны байгууллагуудын хамтран явуулсан ажиллагааны хүчинд хилийн чанад руу мөнгө гаргаж байсан томоохон сувгийг хааж чадсан байна гэж” Олон нийттэй харилцах төвийнхэн онцлон тэмдэглэсэн байна.