Египет улсад өнөөдөр парламентын сонгуулийн эхний шат нээгдэж байна. Тус улсын нийслэл Каир болон бусад хотуудад болж байгаа эсэргүүцлийн жагсаал сонгууль явуулахад саад болно гэж египетийн удирдагчид болгоомжилж байлаа. Парламентийн сонгууль төлөвлөсөн ёсоор 11-р сарын 28-нд эхлэнэ гэж тус улсын төр засгийн төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. Энэ сонгууль нь 2011 онд эхэлсэн хувьсгалт үйл явдлын үр дүнд ерөнхийлөгч Хосни Мубаракын дэглэмийг түлхэн унагаасаны дараах Египетийн анхны чөлөөт сонгууль юм. Каир болон бусад хотуудад 11-р сарын 18-нд эхэлсэн эмх замбараагүй байдлаас болж сонгуулийн явц бүрхэг байна. Фельдмаршал Мухаммед Хусейн Тантауи тэргүүтэй цэргийн удирдлагуудыг төр засгаас нэн даруй зайлуулж парламентын сонгуулийг хойшлуулахыг жагсаалд оролцогчид шаардаж байгаа юм. Сүүлийн үеийн мэдээгээр эмх замбараагүй байдлаас болж 40 гаруй хүн амь насаа алдаж, 3000 гаруй хүн шархадсан байна. Египет улсад сүүлийн өдрүүдэд жагсагчид болон хууль сахиулагчдын хоорондох мөргөлдөөн сэргэж байгаатай холбогдуулан мөргөлдөөнд оролцож байгаа талуудыг тэвчээртэй байж хүчирхийлэл гаргуулахгүй байхыг ОУ уриаллаа. Каирт дахиад л цус урссаны дараа Исам Шарафын засгийн газар огцорсон юм. Өнгөрсөн баасан гаригт Египет улсын ерөнхий сайдаар Камаль Ганзуриг сонголоо. Хэрвээ парламентын шинэ сонгуулийн дараа тэдний нам олонх болж чадах юм бол өөрийнхөө засгийн газрыг байгуулах болно гэж тэрээр өчигдөр мэдэгдсэн байна.