0    12-р сарын 4-нд болох Төрийн Думын сонгуульд заавал ирж “Нэгдсэн ОУ” намын төлөө саналаа өгөхийг болон 2012 онд болох ерөнхийлөгчийн сонгуульд В. Путиныг дэмжихийг ОХУ-ын бүх иргэдэд ерөнхийлөгч Д. Медведев уриаллаа. “Нэрс тодорхой боллоо, хөтөлбөрөө боловсрууллаа. Сонгуулийн тов тодорхой байна. Бүх зүйл тув тунгалаг байна. Бидний санал санаачлагад ард түмэн л үнэлэлт дүгнэлт өгөх ёстой. Улс төрчдийн дотроос хэн нь итгэл даах ёстойг зөвхөн сонгогчид л шийдэх ёстой гэж” өнөөдөр Москвад болсон “Нэгдсэн ОУ” намын их хурал дээр Д.Медведев үг хэлэхдээ мэдэгдсэн байна.