12-р сарын 4-нд болох Төрийн Думын сонгуульд “Нэгдсэн ОУ” нам ялвал иргэдийн амьдралыг дээшлүүлэх “улс төрийн том төслийг” хэрэгжүүлнэ гэж Д.Медведев амалсан байна. Эдгээр төслүүдийн нэг нь нийгэмтэйгээ эргэх холбоотой байдаг нээлтэй шинэ зохион байгуулалтын зарчим дээр үндэслэн ажиллах засгийн газар байгуулах явдал юм гэж төрийн тэргүүн Москвад болсон нэгдсэн оросчуудын их хурал дээр мэдэгдлээ. Энэ эрх баригч нам нь тавьсан бүх зорилтоо биелүүлэх бөгөөд сонгогчдынхоо итгэл найдварыг алдахгүй гэж ерөнхийлөгч бүх оросуудад амалсан байна.