1984 онд Энэтхэгийн Бхопал хотын иргэдийг нийтээр нь хордуулсаны төлөө хариуцлага хүлээх ёстой америкийн Dow Chemical Co компани үндсэн ивээн тэтгэчдийн дотор багтсан учир Лондонд болох 2012 оны Олимпийг Энэтхэг улс боогдуулна.

  Саяханы өдрүүдэд энэтхэгийн 22 нэртэй тамирчид Dow Chemical Co компанийг  Олимпийн үндсэн ивээн тэтгэчдийн дотор багтсаныг илт эсэргүүцсэн мэдэгдэл хийжээ.  Бхопал хот засаг захиргааны төв нь болдог Мадхья-Прадеш мужийн гол сайд Шиврадж Сингх Чоухан тамирчдын шаардлагыг дэмжиж байгаагаа мэдэгдсэн байна. Энэтхэг улсын Олимпийн үндэсний хорооны ерөнхийлөгч В.К.Мальхотра ойрын арав хоногийн дотор манай хороо яаралтай хуралдаан хийж тамирчдын тавьсан шаардлагын талаар санал хураалт явуулна гэж хэлсэн байна. Олипийг боогдуулж магадгүй боллоо. Олимпийн гол цэнгэлдэх хүрээлэнгийн бүх ханаар сурталчилгаагаа байрлуулах эрх аваад байгаа америкийн компанитай хийсэн бүх гэрээ хэлэлцээг таслан зогсоохыг британийн парламентад Лейборист намаас суудалтай сөрөг хүчний депутатууд шаардсан байна.

   Бхолпал хотод 1984 онд Union Carbide корпорацийн химийн заводод осол болсны улмаас 3000 гаруй хүн амь үрэгдсэн гэж албан ёсоор мэдэгдсэн юм. Албан бус мэдээгээр 7-8 мянган хүн амь насаа алджээ. Осол болсноос хойш бүх хугацаанд хортой бодисонд хордсон 15 мянган хүн нас бараад байна. Бүх нэрвэгдсэн хүний тоо 600 мянга гэсэн аймшигтай тоог ч  ярьж байна. Тус бүс нутгийн экологт нөхөж баршгүй хохирол учруулсан юм.

   Union Carbide корпорац 1989 онд 450 сая америк долларын нөхөн төлбөр төлсөн юм. Энэ мөнгийг энэтхэгийн тал хангалтгүй гэж үзэж байгаа нь шудрага зүйл юм. Union Carbide корпорацийн талаар өгсөн дараа дараачийн өргөдлийг хүлээж аваагүй юм гэж Стратегийн судалгааны оросын хүрээлээнгийн шинжээч Борис Волхонский тэмдэглээд «Dow Chemical Co компани өөрийгөө экологийн хувьд хамгийн цэвэр “ногоон” компани гэдгээ харуулсан реклам хийхийн тулд лондоны Олимпийг ашиглах гэж байгаа нь үнэхээр увайгүй явдал гэж энэтхэгийн тамирчид, улс төрчид үзэж байгаа нь зөв зүйтэй зүйл. Dow Chemical Co компанийн рекламаар Лондоны төв цэнгэлдэх хүрээлэнг бүрэх гэж байгаа нь жирийн зүйл гэж ОУОХ, лондоны Олимпийн зохион байгуулах хороо үзэж байна. Мэдээж хэрэг Энэтхэг улс төлөөлөгчдийн тоогоороо ч хүртэх медалиудын тоогоороо ч Олимпийн гүрэн улсуудын тоонд орохгүй. Хүн амынхаа тоогоор дэлхийд хоёрт ордог улсын төлөөлөгчид Лондонд ирэхгүй байх нь 2012 оны Олимпийн нэр хүндэд муугаар нөлөөлнө» гэлээ.

   Энэтхэг, Их Британи улсуудын зарим нэг хүрээнийхэн болсон нөхцөл байдлыг өөрсдийнхөө улс төрийн кампанит ажилд ашиглаж байна гэж Борис Волхонский хэлээд «Мадхья-Прадеш мужийн гол сайд Шиврадж Сингх Чоухан нь энэтхэгийн гол сөрөг нам -Бхаратия жаната  намын орон нутгийн салбарын тэргүүн гэдгийг санах хэрэгтэй. Өнөөдөр төв засгийг бүх талаас нь барьж идэх гэсэн шалтаг л гарах юм бол засгийн газрыг огцруулах, 2014 онд болох ёстой сонгуулийг наашлуулах бүхий л боломжийг тэд ашиглах болно» гэлээ.

  Харин туршлагаас харж байхад Олимпийг боогдуулах нь сайн юманд хэзээч хүргэж байгаагүй билээ.