Европын ПДХ систем байгуулах АНУ-ын хөтөлбөрт ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев хатуу хариулт өглөө. Орос, америкийн харилцааг дахин ачаалах талаар хийж байгаа хэлэлцээрийг үргэлжлүүлэхэд бэлэн байна гэж төрийн тэргүүн мэдэгдсэн байна. Улс орныхоо иргэдэд хандаж Д.Медведев оросын байр суурийг талбарласан юм. Европын ПДХ системийн америкийн хөтөлбөр аль хэдийнээ гараандаа ороод байна. Энэ систем ОУ-ын ашиг сонирхолыг  дайран өнгөрч байгаа болохоор Москва үүнд анхаарлаа хандуулахгүй байж чадахгүй гэж Д.Медведев мэдэгдээд:

   «Миний даалгавараар ОУ-ын Батлан хамгаалах яам Калининград хотод пуужингийн довтолгооноос урьдчилан сэргийлэх радио локацийн системийг даруй байлдааны бэлэн байдалд оруулсан. Эхний ээлжинд стратегийн цөмийн хүчний объектуудыг хамгаалах системийг сайжруулаад байна. Стратегийн томилгооны пуужинт зэвсэгт хүчин болон ТЦФ-ын зэвсэглэлд шинээр ирж байгаа баллистик пуужингуудыг өндөр үр ашигтай шинэ байлдааны блокууд болон ПДХ системийг давж чадах ирээдүйтэй цогц хэрэгслээр тоноглох болно.ПДХ системийн  удирдах болон мэдээлэлийн хэрэгслүүдийг устгах арга хэмжээнүүдийг бий болгох  болно. Дээр дурдсан арга хэмжээнүүд үр ашигтай, тэнцвэртэй, зарлага багатай байх болно» гэлээ.

   Лисабонд 2010 оны 11-р сард болсон ОУ, НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр Москва, Эвсэл хоёр яриа хэлэлцээгээ зохицуулахаар шийдсэн юм. Европын ПДХ системийн хөтөлбөр дээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа талууд мэдэгдэж байсан юм. Харин тун удалгүй ОУ, АНУ-ын байр суурь практик дээр нийлэмжгүй гэдэг нь харагдсан юм. АНУ,НАТО-гийн байгуулж байгаа ПДХ системийн үйл ажиллагаанд ОУ оролцох ёстой гэж ОУ үзэж байгаа ба энэ систем тус улсын эсрэг чиглээгүй гэсэн хууль ёсны баталгаа гаргаж өгөхийг шаардаж байгаа юм. Харин АНУ ийм хариулт өгөхөд бэлэн бус байна.

   Өөр бас нэг зарчмын асуудал байгаа юм. Цохилт чухам хаанаас ирэх вэ гэдэг талаар ОУ, АНУ хоёрын хооронд зөвшөлцөөн байхгүй байгаа юм гэж стратегийн үнэлгээний хүрээлэнгийн захирал Сергей Ознобыщев тэмдэглээд «Энэ систем нь бидний эсрэг чиглээгүй бөгөөд манай стратегийн тогтоон барих хүчинд цохилт өгөхгүй гэж АНУ ярьж байгаа юм. Энэ систем гуравдах орон эхний ээлжинд Иран улсаас тохиолдлын журмаар өгөх пуужингийн цохилтоос хамгаалах ёстой. Манай олон шинжээчдийн үзэж байгаагаар Иран улс ийм систем байгуулахгүй ба түүнд ийм боломж олгохгүй» гэлээ.

   Европын ПДХ системийг ОУ хэрхэн үзэж байгаа талаар Д. Медведев Барууныханд аль эртнээс ярьсан. Оросын нутаг дэвсгэрээр дамжин Европ руу нисэх ямарч объектыг цохиж барууны орнуудыг Москва хамгаалж чадна. Харин НАТО өөрийнхөө зүгээс европын орнууд болон ОУ-ын аюулгүй байдлыг хангах шаардлагатай. Харамсалтай нь америкийн тал хэзээч эвлэрэшгүй байр суурь баримтлаж ОУ-ын байр суурийг угтан тосох алхам огт хийхгүй байгаа юм. ОУ-ын буулт хийсэн нэг ч хувилбарыг анхааралтай авч үзсэнгүй. АНУ ямар байр суурь баримтлах ёстойг зааж өгсөн сүүлийн үеийн улс төрийн лобби одоогийн ерөнхийлөгчөөс хүчтэй байгаа нь харагдлаа.

   Оросын байр суурийг ойшоож үзэхгүй, сонсохыг ч хүсэхгүй байгаа байдал урьд нь хүрээд байсан харилцан буулт хийлтийг үгүй болгож мэднэ. ОУ, СДЗ-ийн тухай гэрээнээс гарч магадгүй гэж Д.Медведев мэдэгдсэн билээ. Гэхдээ АНУ болон НАТО-той яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхэд бэлэн байна гэж ерөнхийлөгч тэмдэглэсэн юм. Хамтран ажиллана гэдэгт Вашингтон ч, Брюссель ч найдаж байна. Энэ ажлыг яаж явуулах, ямар зорилго тавих гэсэн асуултанд өнгөрсөн жил хариулт өгч чадаагүй нь өөр хэрэг юм. Тэгэхдээ цаг хугацаа байна гэж Д.Медведев төгсгөлд нь хэлсэн байна.