Энэ баяр хэний ч сэтгэлийг хөдөлгөхгүй байж чадахгүй. Эхчүүдийн өдрийг ОУ-д 11-р сарын сүүлчийн ням гаригт тэмдэглэдэг юм. Бидний амьдралын гол хүн эх хүний ач тусыг өндөрт өргөхийн тулд 1998 онд энэ баярыг тэмдэглэхээр шийдсэн юм. Энэ баяр нь “Бүхний төлөө ээж тандаа баярлаж явдаг шүү гэж” хэлэх бас нэгэн боломж олгож байгаа юм.

   Энэ баярын өдрийн өмнөхөн оросын нийслэлд “Ээж минь тандаа хайртай шүү” гэсэн уриатай ажиллагаа болсон байна. Төрөл төрөгсөд, ойр дотныхныгоо мартсан хүмүүст байнга сануулж байдаг ид шидтэй гэсэн домогтой хонин зангуу буюу дурсгалын цэцэг энэ ажиллагааны билиг тэмдэг нь болсон байна. Хамгийн олон хүнтэй метроны буудлын үүдэн дээр ээждээ өөрөө өгөх юм уу шуудангаар явуулж болох ил захидлыг сайн дурыынхан үнэ төлбөргүйгээр тараан өгч байлаа. Энэ ил захидал дээр гартаа цэцэг барьсан эгдүүтэй хөөрхөн бамбаруушийг зурж “Ээжээ би тандаа хайртай шүү” гэж бичсэн байна.

   Эхчүүдийн өдөрт зориулж Санкт-Петербургт нэгэн ер бусын тэмцээнийг зохион байгуулсан байна. Приморийн дүүргийн шинэ баригдсан спортын цогцолборт нэг хүртлэх насны хүүхэдтэй 140 гэр бүл оролцсон “мөлхөөчүүдийн аврага” шалгаруулах тэмцээн болсон байна. Ээж, аавууд бүтэн сарын турш өөрсдийнхөө хүүхдүүдийг хурдан мөлхөж сургах талаар дасгалжуулалт хийжээ. Эцэг эхчүүд нь ямарч аргаар хамаагүй өөрөө мөлхөж байгаад ч гэсэн өөрийн хүүхэддээ жишээ үзүүлж хурдан мөлхүүлэх ёстой. Харин биед нь хэрхэвч хүрж болохгүй гэсэн хатуу шаардлагатай юм байна.

   Залуу тамирчингийн хажууд эцэг эхчүүдийн хэн нэг нь мөлхөхийг зөвшөөрч байсан гэж Санкт-Петербург хотын Приморийн дүүргийн Гэр бүлийн төвийн захирал, энэ ер бусын тэмцээний зохион байгуулагч Наталья Русакова  “Оросын дуу хоолой” радиод ярьсан юм. «Хүүхдүүдийг гэртээ дасгалжуулсан. Жишээ нь нэг хүүхэд хөгжим тоглодог утсанд их дуртай байсан ба түүнийхээ хойноос мөлхөдөг байсан байна. Мэдээж хэрэг түүний эцэг эх нь тэр утсы нь авчирсан байлаа. Зарим нь компютер, зарим нь асар олон тоглоом зэргийг авчирсан байлаа. Манай тэмцээний 8 замаар хүүхдүүд бүгдээрээ нэгэн зэрэг мөлхөж байгаа нь хамгийн инээдтэй байсан. Хүүхэд зэргэлдээх зам дээр байгаа машиныг харангуутаа түүн рүү мөлхөж байгаа нь үнэхээр эгдүүтэй байсан. Энэ хүүхдийг тэмцээнээс хасаагүй учир нь ээж нь дуугардаг тоглоомоор өөрийн аргаар өөрийн үрээ замд нь буцаан оруулаж чадсан юм» гэж тэрээр хөгжилтэйгээр ярьсан юм.

   Бүх “мөлхөөчүүдийг” 7-8, 9-10, 11-12 сартай гэсэн гурван ангилалд хуваасан юм. Тэд 10 метр замыг 2 минутад туулах ёстой байлаа. “Мөлхөөчүүдийн уралдаанд” ялагчдыг нас насаар нь хүү, охин гэж тус тусд нь шалгаруулсан байна. Тэмцээн маш хөгжилтэй болсон ба залуу тамирчид чарга, хөгжимтэй тоглоом зэрэг ашиг тустай шагнал хүртэцгээсэн байна. Харин хамгийн хурдан мөлхөө нөхөр амьдралдаа анх удаа жинхэнэ спортын цом хүртсэн байна. “Мөлхөөчүүдийн аврага” шалгаруулах тэмцээнд оролцсон бяцхан тамирчид болон эцэг эхчүүд сэтгэл маш өндөр байсан гэж Наталья Русакова сэтгэгдлээ хуваалцлаа. Эхчүүдийн баярт зориулсан уламжлалт арга хэмжээнүүд оросын бүх бүс нутгуудад болж байна. Хүүхэд хүмүүжүүлэх тэдний хөдөлмөр үнэхээр хүнд, халамж нь энхрий, хайр нь хязгааргүй гэсэн сайхан үгүүдийг тэдэнд өнөөдөр зориулж байна.

  Эхчүүдийн өдрийг улс орон бүрт өөр өөр өдөр тэмдэглэдэг. Америк эхчүүд 1914 оноос хойш жил бүрийн таван сарын хоёрдох ням гаригт баяраа тэмдэглэдэг байна. АНУ-ын дараа энэ баярыг Австрал, Энэтхэг, Канад, Хятад, Мексик, Никарагуа, Арабын эмирүүдийн нэгдсэн улс, Украин, Япон зэрэг 23 улс яг энэ өдөр тэмдэглэж байна. Өөр 30 улс эхчүүдийн өдрийг өөр өдөр тэмдэглэдэг байна. Жишээ нь, Белорусс улс 10-р сарын 14-нд тэмдэглэдэг. АНУ болон Австрал улсад эхчүүдийн өдөр хувцас дээрээ хадаас цэцгийг зүүдэг байна. Хэрвээ ээж нь амьд байгаа бол өнгөтэй хадаас цэцэг, ээж нь бурхан болсон бол цагаан хадаас цэцэг энгэртээ зүүдэг байна.       

Гэрэл зураг