Гахайн маханд химийн хорт бодис хийсэн түшмэд, бизнесмен, фермийн эзэд зэрэг зуу гаруй хүнийг бүх насаар нь шоронд хорихоос эхлээд зохих шийтгэлийг БНХАУ-ын шүүх тогтоосон байна. Энэ тухай бямба гаригт Синьхуа агентлаг уламжилсан байна. Дэлгүүрийн лангуун дээр зарж байсан гахайн махнаас амьтны булчингийн махыг нэмэгдүүлдэг кленбутерон гэдэг химийн бодисыг илэрүүлсэн энэ оны 3-р сараас эхлээд Хятад улсад хүнсний томоохон маргаан үүссэн юм. Агентлагын мэдээлснээр мөрдөн байцаалтын явцад 113 хүн шийтгэл хүлээсэн ба тэдний 70 гаруй нь төрийн байгууллагын төлөөлөгчид байжээ.  Кленбутерон үйлдвэрлэдэг газрын эзэн Люй Сянийг хамгийн хатуугаар шийтгэсэн байна. Энэ эрийг хоёр жилийн дараа цаазлах болсон байна. Тогтоосон хугацаанд биеэ сайн авч явбал цаазыг бүх насаар нь хорих ялаар сольж болох юм.