Европын ПДХ системийг дэлгэрүүлэх явдалд өгөх ОУ-ын хариултыг санхүүжүүлэх хөрөнгийг 2020 он хүртлэх зэвсэглэлийн улсын хөтөлбөрт суулгаж өгсөн юм. Энэ тухай  ОУ-аас НАТО-гийн дэргэд суугаа байнгын төлөөлөгч Дмитрий Рогозин бямба гаригт мэдэгдсэн байна. Европын ПДХ системийг байгуулах АНУ-ын төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлаа үргэлжлүүлсээр байвал Москва хэд хэдэн хатуу арга хэмжээ авна гэж Д. Медведев лхагва гаригт мэдэгдсэн юм. ОУ зэвсэглэлийн цохилтын системээ улс орныхоо баруун, өмнөд хэсгүүдэд байрлуулна гэж төрийн тэргүүн сануулсан байна. Калининградад “Искандер” пуужингийн цогцолборыг байрлуулах нь энэ арга хэмжээний нэг алхам нь болно.