Хэрвээ ЕХ-ны түвшинд хямралын эсрэг тэнцвэртэй арга хэмжээ авахгүй бол еврогийн сүйрэл католик шашинтнуудын Христосын мэндэлсэн өдрийн баярын өмнө болж мэднэ. Сэргээн босголт, хөгжлийн европын банкны тэргүүн асан францийн нэрт эдийн засагч Жак Аттали ийм таамаг дэвшүүллээ. Сүйрлийг сэрэмжлэн зайлуулахын тулд еврогийн бүсийн хямралд ороод байгаа орнуудын улсын облигацийг худалдаж авахыг Европын Төв банканд зөвшөөрөх шаардлагатай байна. Мөн тэдгээрийн төсөвт үндэстнээс дээгүүр хяналт тогтоох замаар тэдний санхүүгийн бие даасан байдлын зарим хэсгийг үгүй болгох ба ЕХ-ны хууль тогтоомжид өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэж тэр үзэж байна.